Томас Бах: Олимпын наадмыг цуцлах эсэхийг ДЭМБ-ын зөвлөмжөөр шийднэ
Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах “Хэрэв ДЭМБ-аас олимпын наадмыг цуцлах
ёстой гэж үзвэл бид тэдний шийдвэрийг хүндэтгэн үзнэ” гэж мэдэгдлээ.
“ОУОХ хоёрдугаар сараас эхлэн ДЭМБ-тай хамтран ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ, тархалтын явц, вакцин гаргах хугацаа зэрэг дээр зөвлөмж авч ажиллаж ирсэн. Бид ямар ч тохиолдолд ДЭМБ-ын зөвлөмжийг хэзээд хүндэтгэн үзэх болно” гэж ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах CNN агентлагийн харьяа ARD телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ирэх тавдугаар сард ОУОХ Япон улсын нийслэл Токио хотод болох олимпын наадмыг зохион байгуулах хугацааг хойшлуулах тухай эцсийн шийдийг гаргана.
Үүнээс өмнө ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг товлосон хугацаанд нь зохион байгуулахаар чармайж байгаа гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: CNN