Онол Арга Зүйн тэнхим
Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн Онол Арга зүйн тэнхим нь 1991 онд байгуулагдсан, 31 жилийн түүхтэй хоёр тэнхимийн нэг юм. Манай тэнхим нь сүүлийн 31 жилийн турш биеийн тамир, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлыг амжилттай шийдвэрлэн нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан өндөр чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэн, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн эрхэм зорилгыг амжилттай биелүүлэн ажиллаж байна.
Манай тэнхимийн багш нар сургуулийнхаа эрхэм зорилго, стратеги төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандарт зэргийг шинэчлэн тогтмол бүтээгдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Мөн түүнчлэн сургалт эрдэм шинжилгээний ажил болон төсөлт ажлууд дээр ажиллаж, суралцагчдад ерөнхий мэдлэг болон мэргэжлийн суурь боловсрол олгон, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үүрэг хариуцлагыг хүлээн ажиллаж байна.
Онол арга зүйн тэнхимийн үе үеийн эрхлэгчид:
1. 1991-1996 – МУ-ын гавьяат багш, академич Г.Лхагвасүрэн
2. 1996-2003 – Доктор, профессор Д. Бордух
3. 2003-2012 – Доктор, профессор, Р.Ганбаатар
4. 2012-2015 – Доктор, профессор Д. Бордух
5. 2016 – Доктор И.Сэржхүү
6. 2017-2019 он хүртэл дэд проф СМ Р.Лхамсүрэн
7. 2019-өөс одоог хүртэл доктор (Ph.D) Д.Баасанхүү
Онол арга зүйн тэнхимийн багш нарын бүрэлдэхүүн
Тэнхимийн эрхлэгч:
Доктор (Ph.D) Д.Баасанхүү
Багш нар:
Л.Алтанцэцэг |
Л.Гүндэгмаа |
Н.Мягмарзул |
Д.Баасанхүү |
Ш.Долгор |
Р.Лхагвасүрэн |
Ц.Цэрэнгаваа |
Д.Шүрэнцэцэг |
ШУ-ны доктор, проф, Гимнастикийн ОУ-н хэмжээний мастер Л.Алтанцэцэг
ШУ-ны доктор, Спортын Биохимийн багш, Л.Гүндэгмаа
Доктор, Менежментийн багш Н.Мягмарзул
Доктор, Монголын түүхийн багш Д.Баасанхүү
Доктор, дэд проф, Сэтгэл судлалын багш Ш.Долгор
Магистр, Англи хэлний багш Р.Лхагвасүрэн
Магистр, Мэдээллийн технологийн багш Ц.Цэрэнгаваа
Магистр, Гандболын спортын мастер, Сургалтын онол арга зүйн багш Д.Шүрэнцэцэг
Монгол хэлний багш Б.Тэрбиш
Мэргэжлийн удиртгалын багш Ө.Мягмаржав