Элсэлтийн хөтөлбөрүүд

Бакалаврын алба


БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
Үндэсний биеийн Тамирын Дээд Сургууль нь БШУЯ-наас баталсан “Сургалтын төлөвлөгөө”-ний дагуу ажилладаг. Сургалтын төлөвлөгөөнд мэргэжил бүрийн хувьд заавал болон сонгон суралцах хичээлүүдийн жагсаалт, зарим дараалал, хичээлийн цагийг тусгана.

Мэргэжилийн боловсролын зэрэг олгох үндсэн сургалт:
А. Үндсэн мэргэжил  (Single major programs)
Дээд сургуулийн оюутан бакалавр зэрэгтэй тодорхой мэргэжил эзэмшсэн төгсөхийг эрмэлзэх нь мэдээж. Оюутан энэхүү эрхэм зорилгоо биелүүлсэн бол түүнд бакалавр зэрэгтэй мэргэжилийн диплом олгож төгсгөнө. Дипломыг дагалдах дүнгийн хуудсанд тухайн оюутны сонгосон мэргэжилийн хичээлүүд, тэдгээрийн үнэлгээ, багц цаг ба багц цагт авсан нийт хичээлүүдийн хувьд бодогдсон үнэлгээний голч дүн бичигдэнэ. Иймд оюутан бүр өөрийн сонирхол, мэдлэгийн түвшин, шаардлага зэргийг бодолцсны үндсэн дээр суралцах мэргэжилээ сонгон суралцана. Оюутан анх сургалтын албанд ирж бүртгүүлэхдээ өөрийн суралцах үндсэн мэргэжлийг сонгосон байх ёстой. Оюутан өөрийн суралцах мэргэжлийг сонгохдоо дараах зүйлсийг анхаарна.

Үүнд: Хувийн сонирхол, мэдлэгийн түвшин, эзэмших мэргэжлээрээ ажиллахыг хүсч буй салбар, байгууллага, албан тушаалын нөхцөл, сургалтын төлбөрийг дааж буй байгууллага, хувь хүний тавих шаардлага гэх мэт.
Дараах мэргэжлүүдийн бакалаврын зэрэг олгох сургалтын үндсэн төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж байна.

1.    Багш, биеийн тамирын боловсрол
2.    Спортын дасгалжуулагч /бүх төрлийн спортын дасгалжуулагч/
3.    Биеийн тамир, эмчилгээний арга зүйч
4.    Спортын менежмент
5.    Аялал жуулчлалын менежмент

Хавсрага мэргэшил
Тус сургууль нь бакалаврын боловсролын зэрэг бүхий дараах мэргэшилээр мэргэжилтэн бэлтгэнэ. Энэхүү мэргэшилийг оюутан элсэхдээ сонгочихсон, төгсөхдөө тэрхүү мэргэшил тусгагдсан дипломтой төгсөх юм.

Үүнд:
–    Хөнгөн атлетикийн дасгалжуулагч
–    Бөхийн төрлийн дасгалжуулагч
–    Спорт тоглоомын дасгалжуулагч /сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, гандбол гэх мэт/
–    Биеийн тамир эмчилгээний арга зүйч

Сургалтын төлөвлөгөөний бүтэц, нарийн учрыг хичээлийн явцын дундуур бакалаврын хөтөлбөрийн алба, ангийн багш та бүхэнд нарийвчлан тайлбарлах болно. Доорх хичээлүүдийг бүрэн судалж амжилттай төгссөн нөхцөлд тус сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөнө.
 
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮД:

 

Магистрын алба

 МАГИСТРАНТ ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮД: