Сургалтын бодлого зохицуулалтын албаны үндсэн зорилго

Үндэсний Биеийн Тамирын Дээд сургуулийн эрхэм зорилго, хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургалт, оюутанд үйлчлэх үйл ажиллагааг хангаж, сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, сургалтын агуулга, арга технологийг сайжруулахад үндсэн зорилго чиглэгдэнэ.

Сургалтын бодлого зохицуулалтын албаны үндсэн чиг үүрэг:
ҮБТДС-ийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, захирлын зөвлөлийн шийдвэрийг удирдлага болгон сургалт, эрдэм шинжилгээний ажлыг бодлогын түвшинд удирдан зохион байгуулах, хяналт тавьж мөн сургалтын агуулга, зохион байгуулалтын асуудлыг тухайн үеийн шаардлагад нийцүүлэн төлөвлөх ажлыг удирдахад сургалтын бодлого зохицуулалтын албаны үндсэн чиг үүрэг оршино.
Дээрх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах ажлуудыг хийж байна.

  • Хичээлийн хөтөлбөрийг багш нарын оролцоотой боловсруулан, мөрдүүлэх, шинэчлэх ажлыг зохион байгуулах;
  • Сургалтын хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих
  • Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг улирал болгон шалгаж  дутагдлыг засах арга хэмжээ авах
  • Сургалтын ажлыг эрчимжүүлэх, дээд боловсролын шинэчлэлийн дагуу сургалтанд өөрчлөлт шинэчлэл хийх
  • Оюутны гарын авлага жил бүр шинэчлэн хэвлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах 
  • Сургалт, заах арга зүйн холбогдолтой гарын авлага, аргачилсан заавар боловсруулах ажилд хяналт тавих
  • Сургуулийн оюутнуудтай холбоотой шилжилт хөдөлгөөн, дүн, тодорхойлолт, оюутны бичиг баримтыг ном журмын дагуу хадгалах
  • Сургалтын лаборатори, хичээлийн танхимийн багтаамж, хүчин чадлыг тооцож элсүүлэх оюутны тоо гаргаж тэдгээрийг стандартын хэмжээнд байлгах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
  • Сургалтын бодлого зохицуулалтын алба нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Сургалтын төрийн сан, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж оюутаны эрх ашгийг хангах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь анхаарал тавьж ажиллана.
     
Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга, дэд профессор
Ж.Цогоо
Сургалтын бодлого зохицуулалтын албаны сургалт хариуцсан ажилтан
Д.Шүрэнцэцэг