ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД  СУРГУУЛИЙН  ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН  МЭНДЧИЛГЭЭ

Манай улс 1990-ээд оноос зах зээлийн харилцаанд шилжиж боловсролын тогтолцоонд хувийн хэвшлийн сургуулиуд үүсэн бий болсон билээ. Энэ цаг үед биеийн тамир, спортын салбарт үндэсний болон их спортын онол, арга зүй, эрдэм ухааныг хослон эзэмшсэн дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх зорилготой дээд сургууль байгуулах бидний саналыг хүлээн авч байсан нь саяхан билээ. Монгол үндсээрээ овоглосон шинэ үеийн мэргэжилтэн бэлтгэх чин хүсэл, өндөр эрмэлзлэлтэйгээр ажилласан 20 гаруй жилийг үдэж, Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндсэний Зөвлөлөөр ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн сургууль боллоо. 
Өнгөрсөн 20 гаруй жилд бакалавр, магистрын зэрэглэлтэй дээд мэргэжлийн биеийн тамирын багш, дасгалжуулагч, эмчилгээний биеийн тамирын арга зүйч мэргэжлээр 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэлээ. Өөрийн сургуулийн оюутны эгнээнээс Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн болон дэлхий, тивийн медальт тамирчид, улсын алдар цолтой бөхчүүд, харваачид, уяачид, спортын ба олон улсын хэмжээни мастер цолтой олон арван тамирчдыг төрүүлэн гаргалаа. ҮБТДС нь “Монгол үндэсний түүхэн өв уламжлалыг орчин үеийн их спортын сургалтын технологитой  хослуулсан сургалтын тогтолцоо”-г бий болгож сургалтын төлөвлөгөөндөө “Үндэсний спорт” хичээлийг оруулж сурах бичиг,гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж үндэсний спортын сургалт дасгалжуулалтын чанд дэглэм, зохион байгуулалт, өндөр ёс суртахуунтай, дэг журамтай, сургалтын  сонгомол технологиудын өв уламжлалыг орчин үеийн их спортын шинжлэх ухааны олон төрлийн суурь болон хавсарга сэдэвт хичээлүүдтэй хослон зааж сургасаар байна.
Тус сургууль нь Монгол улсын боловсролын стандартын дагуу биеийн тамирын дээд сургууль бүрт байвал зохих спорт тоглоом, гимнастик, бөх, бялдаржуулах  спортын зааландаа хичээл сургалтаа явуулж байна. Биеийн тамир, спортын сургалтанд зайлшгүй хэрэгцээт сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэлүүдийг улсын стандартын дагуу зохих тоо хэмжээгээр нь спортын заал танхимд бүрэн бэлтгэж чадсан нь хичээл сургалт хэвийн үр дүнтэй явагдаж, оюутан тамирчдыг спортын амжилтаа ахиулахад чухалаар нөлөөлж байна.ҮБТДС-ийн спорт заал,  танхим, кабинет, лабораториуд оюутан тамирчдыг сонгосон спортын төрөлдөө амжилт гаргах нөхцөл боломжийг хангахад чиглэгдэж байдаг юм. Оюутан тамирчдын спортын ур чадвар, техник, тактик эзэмшилт, сургалт, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн явцад хяналт тавих, дүгнэлт гаргах боломжийг олгож, биеийн тамир, спортын сургалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах боломжийг хангахуйц дүгнэлт гаргахад чиглэгдэж байдаг юм. Өөрийн сургуулийн сургалтын онцлогтой харьцуулан олимпийн тоглолт, дэлхий, тивийн аварга шалгаруулах болон улсын тэмцээнүүдэд гадаадын шилдэг тамирчид хэрхэн оролцож ямар амжилт үзүүлж байгаатай харьцуулан судлах, Олон улсын спортын холбоод, байгууллагуудын жил бүрийн спортын календарчилсан төлөвлөгөөгөөр хаана, ямар тэмцээн болох гэж байгаатай урьдчилан танилцах, өөрийн сургуулийн шигшээ багийн тамирчин оюутнуудад тухайн спортын төрөл тус бүр дээр ямар улсын тамирчин шинээр гарч ирж байгаа, өмнөх он жилүүдэд өрсөлдөж байсан гадаадын тамирчдын амжилтын төвшин ямар хэмжээнд байгаа зэрэг өргөн мэдээллийг хүлээн авч багш, дасгалжуулагч, оюутан тамирчдын сургалт дасгалжуулалтын өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг юм. Энэ хугацаанд биеийн тамир, спортын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилтыг өмнөө тавьж, олон улсын байгууллагууд, гадаадын спортын их сургуулиудтай холбоо тогтоон хамтран ажиллаж ирлээ. ҮБТДС-ийн эрдэмтэн багш нар манай орны биеийн тамир, эрүүл мэнд, боловсролын салбарт шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын хүрээнд хэрэгжиж буй “Биеийн тамирын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөр” /БСШУЯ,   Боловсролын хүрээлэнгийн төсөл/, “Идэвхитэй дасгал хөдөлгөөнийг бүх нийтийн хэрэглээ болгоход саад болж байгаа бэрхшээлүүдийг судлах” /ЭМЯ, АНУ-ын Мянганы Сорилын Сангаас зарласан төсөл/, “Хүүхэд, өсвөрүе, залуучуудын бие бялдрын хөгжилтын орчин үеийн чиг хандлага: Этногенетикийн болон экологийн төлөв байдал” / Санхүүжүүлэгч байгууллага: ОХУ, Москвагийн Ломоносовын нэрэмжит Улсын Их Сургууль/ зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ЭМЯ, БиеийнТамир, Спортын Газар, Монголын Мянганы сорилын санд тус тус хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн “Биеийн тамир”-ын хичээлийн сургалтын хөтөлбөрүүдийг нэр бүхий эрдэмтэн багш нар боловсруулан гаргахад хамтран оролцсон бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийн шинжээчийн ахлагчаар манай сургуулийн дэд захирал, доктор (Ph.D), профессор Л.Алтанцэцэг ажилласан юм.
Манай сургуулийн эрдэмтэд  монгол улсын тамирчдыг олимпийн их наадам, тив, дэлхийн АШТ, Универсиадын тэмцээнүүдэд бэлтгэн өндөр амжилт үзүүлэх дасгалжуулалтын шинэ арга зүй боловсруулан дасгалжуулж, уг аргаар хичээллэсэн тамирчдаас олимп, дэлхий, тивийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дасгалжуулагч олноор төрлөө. Энэхүү спорт, сургалтын 20 гаруй  жилд манай сургууль өдрийн хөтөлбөрөөр 2700 эчнээ хэлбэрээр 105, магистрын сургалтаар 130, нийт 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэж гаргасан бөгөөд төгсөгчид боловсрол, биеийн тамир, эрүүл мэндийн салбар, хүчний болон төрийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна. Хичээлийн тохилог байр, спорт заал, орчин үеийнспортынкабинеттайолимп, сурталчилгааны төвтэй, 10000 ном бүхий номын сантай, 50 гаруй төрлийн сонин, сэтгүүлтэй номын сан оюутнуудад үйлчилж байгаагаас гадна нийтийн захиалгатай “Биеийн тамир, спортын онол арга зүй” сэтгүүлтэй болсон юм.
ҮБТДС-ийн 20 жилийн ойг тохиолдуулан өөрийн сургууль дээрээ Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, ОХУ, Украйн, БНХАУ, Япон зэрэг орны спортын шинжлэх ухааны их сургуулиудын дэлхийд нэртэй эрдэмтэд ирж оролцсон билээ.   
Дэлхийн тавцанд Монгол улсын нэрийг цуурайтуулсан тамирчдыг бэлтгэх алдар цуутай багш, дасгалжуулагч болохоор сэтгэл шулуудан бидэнтэй хамт итгэл, сэтгэлээр зүтгэхийг уриалан мэндчилж байна. 
Манайд шинээр элссэн болон нийт оюутнууд Та бүгдэд эрүүл энх, амжилт, бүтээл, эрхэм баян-эрдэм ном дэлгэрэх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.