Хамтын ажиллагаа, гадаад харилцаа ҮБТДС-ийн гадаад харилцаа
Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль нь байгуулагдсан цагаасаа эхлэн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын олон их дээд сургуулиуд, Спортын холбоодууд, Клубуудтэй хамтран ажилласаар ирсэн билээ. Эдгээр байгуулагууд болон сургуулиудтай хамтран ажилласнаар манай сургуулийн эрдэмтэн багш нар гадаадын орнуудад очин эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавин сургалтанд хамрагдаж байгаа. Манай сургууль биеийн тамир, спортын салбарт ОУ-ын түвшинд хүрсэн мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэж улмаар бусад орнуудад ажиллуулах, тэдний тамирчдыг сургах, бусад чиглэлээр хамтран ажиллаж гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилт тавьж байна. Үүнд:
ҮБТДС нь ОУ-ын ШУ, Биеийн Тамирын Боловсролын зөвлөл /ICSSPE/-нэгдэж түүний гишүүний D-132 кодтой байгууллага болж чадсанаар 1999 оноос эхлэн ОУ-ын хурал, семинар, зөвлөгөөнд бүрэн эрхтэй оролцдог болсон.
- ҮБТДС нь АНУ-д төвтэй Олон улсын Эрүүл Мэнд, Бие бялдар, Нөхөн сэргээлт, Спорт, Бүжгийн Зөвлөлийн гишүүнээр 2000 оны 5-р сард элсэн түүний гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ном хэвлэл, мэдээлэл харилцан солилцох ажлаа өргөжүүлэн одоог хүртэл хамтын ажиллагаатай ажиллаж байна.
- 2002 оны 7 сард ҮБТДС нь Япон улсын Хасагава хотын Биеийн Тамирын ШУ-ны Их Сургуультай хамтран ажиллах гэрээ хийн тус сургуулийн бадминтоны багш дасгалжуулагч
- 2009 оны 10-р сард ОХУ-ын Москва хотын Биеийн Тамир, Спорт,Аялал Жуулчлалын Их Сургууль болон Укрейн улсын Киевийн Биеийн Тамир, Спортын Их Сургуулиудтай ҮБТДС хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулж эдгээр их сургуулиудын ректор, профессор Б.В.Блеер, профессор А.В.Платонов, профессор Г.Лхагвасүрэн нар гэрээн гарын үсэг зурав.
- 2009 оны 9-р сард Казакстан улсын Алма-Ата хотод ОУ-ын Олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагдсан ОУ-ын эрдэм шинжилгээний чуулганд захирал, профессор Г.Лхагвасүрэн илтгэл хэлэлцүүлэн оролцов. Энэ чуулганы үеэр ОУ-ын Биеийн Тамирын Их Дээд Сургуулиудын Холбоо байгуулагдаж захирал, профессор Г.Лхагвасүрэн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов. Мөн үргэлжлүүлэн манай сургуулийн багш доктор, профессор Л.Гүндэгмаа 2014 онд ОУ-ын Их Сургуулиудын Холбооны экспертээр сонгогдов.
- 2010 оны 11 сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Япон улсын Токиогийн Спортын ШУ-ны Их Сургуулийн ерөнхийлөгч ноён Киошо Танигама, МУ-ын Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн захирал ноён Г.Лхагвасүрэн нар хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
- 2011 оны 4 сарын 7-нд ҮБТД сургуулийн захирал ШУ-ны доктор, профессор, академич, Монгол Улсын гавьяат багш Г.Лхагвасүрэн БНХАУ-ын Бээжингийн Спортын Их Сургуулийн захирал, ШУ-ны доктор, профессор Янг Хуа нар хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнээс хойш хамтын ажиллагааны гэрээний дагуу хоёр сургууль бие биетэйгээ туршлага солилцон, багш оюутан солилцооны хөтөлбөр дээр хамтран ажиллаж байна. Мөн манай сургуулийн багш нар тухайн сургуулийн эрдэм шинжилгээний хуралд оролцдог
- 2015 оны 4 сарын 13-нд Солонгост төвтэй Дэлхийн чийрэгжүүлэлтийн Боловсролын Холбооны Монгол талын захирлаар ҮБТДС-ийн захирал Л.Алтанцэцэг томилогдон ажиллахаар боллоо.
- 2015 оны 7-р сарын 23-ны өдөр БНСУ-ын Биеийн Тамир, Чийрэгжүүлэх Холбоо нь ҮБТДС-ийн Биеийн Тамир эмчилгээний арга зүйн тэнхимтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.