Роналдиньо коронавирусийн халдвар авчээ

Роналдиньо коронавирусийн халдвар авчээ

Бразилын шигшээ баг болон Испанийн Барселона клубийн домогт тоглогч Роналдиньо коронавирусийн халдвар авчээ. Тэрээр одоо Бразилын Бело Оризонте хотод өөрийгөө тусгаарлаж байгаа ба ямар нэг шинж тэмдэг илрээгүй хэмээсэн байна.

1999-2013 оны хооронд нийт 97 цом өргөж 2005 оны Ballon d’Or, FIFA-гийн оны шилдэг тоглогчийн шагналыг авч байсан Роналдиньо энэ оны гуравдугаар сард Парагвай улсын хилийг ахын хамт хуурамч пасспорттой нэтрэх гэж оролдоод баригдсан. 32 хоногийu шоронд өнгөрөөж Парагвайн зочид буудалд байрлаж байсан түүний уг хэрэг наймдугаар сард дуусгавар болсон байна.

Цагтаа тив, дэлхийн аварга болж, Олимпын хүрэл медаль хүртэж байсан тэрээр ийм байдалд орно гэж төсөөлж байгаагүй гэдгээ хэлсэн юм.