Япон улсын Касүми Гакүен цогцолбор сургууль, Чүо ахлах сургууль болон Цүкүба их сургуулийн төлөөлөгчид зочиллоо

Япон улсын Касүми Гакүен цогцолбор сургууль, Чүо ахлах сургууль болон Цүкүба их сургуулийн төлөөлөгчид зочиллоо

2022 оны 10 дугаар сарын 17-ноос 21-ны хооронд Япон улсын Касүми Гакүен цогцолбор сургууль, Чүо ахлах сургууль болон Цүкүба их сургуулийн төлөөлөгчид болох Фүрүсава Тэцүжи, Виктор Итакүсү, Асоко Такекума Кацүмата нар Үндэсний Биеийн Тамирын Дээд сургуульд зочилон цаашдын хамтын ажиллагааны талаар амжилттай хэлэлцээр хийлээ.

Тус айлчлалын хүрээнд Японы зочин профессор Виктор Итакүсү, ҮБТДС-ийн жудогийн багш, ОУХМ Б.Мөнгөнтуяа багш нар жудогийн хамтарсан бэлтгэл хийлээ.

Мөн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, ҮБТДС оюутнууд Япон улсаас хүрэлцэн ирсэн багш дасгалжуулагч нартай хамтарсан бэлтгэл хийж кимоно бэлгэллээ.

Сургуулийн таван давхар шинэ хичээлийн байрны үйл явцтай танилцав.