2003 он

2003 он

2003. 1 сар. ҮБТДС-ийн багш дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Батсүх “Монгол бөх” сурах бичиг хэвлүүллээ.

2003.1сар. ҮБТДС нь “ICSSPE” олон улсын байгууллагын гишүүнчлэлийн Д-132 кодтой болсон.

2003.4 сар. ҮБТДС баг, тамирчид спорт аяллын “Туриад” тэмцээнд түрүүлэв.

2003.3сар. ҮБТДС-ийн оюутнуудад Японы багш  дасгалжуулагч Н.Ишигүро бадминтоны хичээл заахаар багшаар уригдан ажиллаж эхлэв.

2003.7 сар. ҮБТДС нь Монголын их, дээд сургуулиудын оюутны спортын наадамд 3 дахь удаагаа түрүүлэв.

2003. 8 сар. ҮБТДС-ийн баг тамирчид олс таталтын анхны УАШТ-нээс мөнгөн медаль хүртэв.

2003. 9 сар. ҮБТДС-ийн буудлагын спортын оюутан О.Гүндэгмаа оюутны дэлхийн хошой аварга болов.

2003. 11сар. ҮБТДСургуулийн  захирал Г.Лхагвасүрэн Монголын их дээд сургуулийн холбооноос “Шилдэг захирал”-аар шалгарав.

2003.12 сар. ҮБТДС-ийн аэробикийн баг тамирчид шилдэг баг шалгаруулах тэмцээнд 3 дахь удаагаа түрүүлэв.