2004 он

2004 он

2004. 2сар. ҮБТДС нь биеийн тамир, спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарт анхны 15 магистр багш нарыг бэлтгэлээ.

2004. 3 сар. ҮБТДС-ийн оюутнууд олс таталтын УАШТ-нээс нийт 30 медаль хүртсэн амжилтаараа багаараа түрүүлэв.

2004. 4 сар. ҮБТДС-ийн оюутнууд МҮОХ-ноос зохиосон “Олимпийн дэвжээ” уралдаант тэмцээнд түрүүлэв.

2004. 6 сар. ҮБТДС-иас “Монгол үндэсний спорт тоглоом” шинэ сурах бичиг хэвлүүлэв.

2004. 7сар. Монголын Бүх Ард Түмний XI спартакиадын шигшээ уралдаанд ҮБТДС  багаараа III байрт шалгарав. 

2004. 9 сар. ҮБТДС-ийн захирал Г.Лхагвасүрэн Афины Параолимпийн тоглолтонд Монголын баг тамирчдыг тэргүүлэн оролцлоо.

2004.  9  сар. ҮБТДС-иас “Бие бялдрын нөхөн сэргээлт” сурах бичиг хэвлүүлэв.

2004.11 сар. ҮБТДС-ийн захирал Г.Лхагвасүрэн Монголын Оюутны Холбооны “Соён гэгээрүүлэгч” одонгоор шагнагдсан.

2004.11 сар. ҮБТДС-ийн багш Ж.Цогоо, Ж.Дэлгэрмаа, Ч.Эрдэнэчимэг нар дэд профессор цол хүртсэн.

2004. 12 сар. ҮБТДС нь Монголын Дээд Боловсролын менежментийн хүрээлэнгээс “Топ-5” шилдэг менежменттэй  сургуулиар шалгарсан.

2004. 12 сар. ҮБТДС-ийн олс таталтын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй багаараа азийн АШТ-нээс хүрэл медаль хүртсэн.

2004. 12 сар. ҮБТДС-ийн аэробикийн баг тамирчид шилдэг баг шалгаруулах тэмцээнд 4 дэх удаагаа түрүүлсэн.

2004. 2 сар. Багш нарын баярын үеэр ҮБТДС-ийн 16 багш ажил мэргэжлийн медалиар шагнагдсан. Үүнд: “Боловсролын  тэргүүний ажилтан” Г.Батсүх, Р.Ганбаатар, “Биеийн тамирын  тэргүүний  ажилтан” П.Пүрэвсүрэн, Г.Энхтуяа, “ЭМЯ”-ны жуух бичгээр Т.Баатар, Ч.Эрдэнэчимэг, “Багшийн алдар” тэмдэгээр: Л.Алимаа, Г.Энхтуяа, Ч.Эрдэнэчимэг, Б.Хэрлэн, Л.Гүндэгмаа, “Тэргүүний залуу сэхээтэн” тэмдэгээр Ц.Баярсайхан, “Ахлах багш” тэмдэгээр: Б.Энхцэцэг, “Арга зүйч багш” тэмдэгээр: Ц.Баярсайхан, Т.Гэрэлмаа, А.Одончимэг нар шагнагдав.