2006 он

2006 он

2006он. “Үндэсний спортын түүхэн өв уламжлал, хөгжлийн чиг хандлага”сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулж, Буриад, Тувагийн их сургууль, Казакстаны спортын академи, Япон улсын Кумамотогийн БТДС, ҮБТДС, Аварга БТДС, Шонхор БТДС оролцов.

2006.5 сар. ДБМИҮЗөвлөлөөр Дээд боловсролын хоёр дахь магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагуудыг биелүүлсэн тул хоёр дах удаагийн   магадлан итгэмжлэлийн гэрчилгээ олгов.

2006.6 сар. УБ хотод болсон бөхийн чөлөөт барилдааны оюутны ДАШТ-д 39 орны 400 гаруй тамирчид барилдаж ҮБТДС-ийн оюутнууд алт, мөнгө, хүрэл, бүгд 12 медаль авч, багш Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн оюутны баг дэлхийн аварга болов.

2006. 07 сар.  Магистрант багш Л.Гүндэгмаа, магистр багш Б.Болдбаатар нар Грекийн Афина хотод Олон улсын олимпийн академийн 124 орны 242 залуу судлаачдын  хуралд  оролцож мэргэжлээ  дээшлүүлэв.

2006.11 сар. ҮБТДСургууль “Биеийн тамир, спортын онол арга зүй” судалгааны сэтгүүл хэвлүүлж, улсын хэвлэлийн захиалганд оруулан улс орон даяар түгээн дэлгэрүүлэх боллоо.

2006.11 сар. ҮБТДС байгуулагдсаны 15 жилийн баярын хурал хүндэтгэлийн концерт, үзэсгэлэнгийн нээлтийн СТӨ-нд зохион байгуулж Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-н гишүүд БСШУЯам, БТСУХ, МҮОХ-ны удирдлага оролцсон.

2006.11 сар. ҮБТДСургуулийн 15 жилийн ойгоор дэд захирал Л.Алтанцэцэг, тэнхимийн эрхлэгч Г.Батсүх нар МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор, сургалтын албаны дарга Ж.Цогоо “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цолоор шагнагдав.

2006.11 сар. Солонгос улсын БТДС-ийн бөхийн чөлөөт барилдааны эмэгтэй оюутны баг ҮБТДС-ийн оюутны баг уулзалт тэмцээн хийж 4:4 тэнцэв.

2006. 11 сар. Малайз улсхад болсон паралимпийн тоглолтонд профессор Г.Лхагвасүрэн, профессор Г.Батсүх нар багийн ахлагч, дасгалжуулагчаар оролцов.

2006.12 сар. ҮБТДС-ийн аэробикийн баг 5 дах удаагаа улсын аварга болов.

2006.12 сар. МҮОХ-ны 50 жилийн ойг тохиолдуулан доктор, профессор Г.Лхагвасүрэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор, багш доктор Р.Ганбаатар, Л.Алтанцэцэг, Г.Батсүх, магистр Л.Алимаа нарыг МҮОХ-ны 50 жилийн медалиар шагнав.