2008 он

2008 он

2008. 1 сар. ҮБТДС-ийн багш Л.Гүндэгмаа Их Дээд Сургуулийн Консорциумаас зохион байгуулсан шилдэг багш шалгаруулах арга хэмжээнд оролцож “Шилдэг залуу багш”-аар шалгарав.

2008. 5 сар. Оюутны спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 дэх удаагаа түрүүлж алтан медаль, цомоор шагнуулав.

2008.08 сар. ҮБТДС-ийн 2002 оны төгсөгч буудлагын ОУХМ О.Гүндэгмаа “Бээжин-2008” олимпоос 25 метрийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэж, “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдав.

 2008. 9 сар. ҮБТДС-ийн захирал доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн тэргүүлдэг Паралимпийн тамирчдаас “Бээжин-2008” олимпод байт харвааны төрөлд Д.Баатаржав олимпийн аварга болж “Хөдөлмөрийн баатар”, “Монгол Улсын Гавьяат тамирчин цол”-оор шагнагдав.

2008. 12 сар. ҮБТДС-ийн 3а дамжааны оюутан, Мото спортын ОУХМ, Ази тивийн анхны аварга Эрдэнэбилэгийн Халиунболд боллоо.

2008. 12 сар. ҮБТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, академич, хөнгөн атлетикийн мастер Гонгорын Лхагвасүрэн “Монгол Улсын гавьяат багш” цол хүртлээ.