2009 он

2009 он

2009. 01 сар. ҮБТДСургууль Олон улсын биеийн тамир, спортын их, дээд сургуулиудын  холбооны анхдагч гишүүн сургууль боллоо.

2009. 3 сар. 2005-2009 оны төгсөгч, оюутны зөвлөлийн дарга  Т.Батзориг Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Шилдэг оюутан” болсон.

2009. 5 сар. ҮБТДСургуулийн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, гимнастикийн ОУХМ Л.Алтанцэцэг “Бие бялдрын хүмүүжлийн онол, арга зүй” тулгуур сурах бичиг хэвлэж гаргалаа.

2009. 6 сар. Монголын оюутны спортын хоёрдугаар их наадамд 55 их дээд сургууль, коллежийн 3000 гаруй оюутан оролцож, шигшээ тэмцээнүүдээс: ҮБТДСургууль 15 алт, 14 мөнгө, 26 хүрэл, нийт 55 медаль хүртэж тэргүүлэх байр эзэллээ.

2009. 7 сар. Белград-2009 олон улсын оюутны  универсиад наадмын жүдо бөхийн 73 кг жинд ҮБТДС-ийн оюутан С.Ням-Очир хүрэл медаль хүртэв.

2009. 9 сар. Казахстан улсын Алма-ата хотод ОУОХорооны ивээл дор олон улсын эрдэм шинжилгээний чуулганы бүгд хуралдаанд захирал профессор Г.Лхагвасүрэн илтгэл хэлэлцүүлж оролцов. Энэ чуулганы үеэр Олон улсын Биеийн Тамирын Их Дээд Сургуулиудын Холбоо байгуулагдаж захирал, профессор Г.Лхагвасүрэн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

2009.10 сар. Олон улсын Москва хотын биеийн тамир, спорт, аялалын их сургууль, Украин улсын Киевийн биеийн тамир, спортын их сургуулиудтай ҮБТДСургууль хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулж их сургуулиудын ректор, профессор Б.В.Блеер, профессор А.В.Платонов, профессор Г.Лхагвасүрэн нар гэрээнд гарын үсэг зурав.

2009.10 сар. ҮБТДСургуулийн багш, докторант Л.Гүндэгмаа Москвагийн Ломоносовын их сургууль дээр “Монголын оюутан залуучуудын бие бялдрын хөгжилт, үйл ажиллагаа, удамшил, газар орчны онцлогоос хамаарах нь” сэдвээр биологи, сурган хүмүүжүүлэх ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалав.

2009. 10 сар. Ази тивд анх удаа Улаанбаатар хотод зохиогдсон “Чингис хаан-2009” олимпийн оноо олгох жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах  тэмцээнд ҮБТДСургуулийн төгсөгчид ОУХМ М.Бундмаа алт, ОУХМ Т.Баттөгс, С.Ням-Очир нар хүрэл, оюутан самбо барилдааны ОУХМ, жүдо бөхийн спортын мастер Б.Мөнхтуяа нар хүрэл медаль хүртлээ.

2009. 11 сар. МҮОАкадеми, МҮОХорооноос их дээд сургуулиудын хооронд зохион байгуулсан эрдэм шинжилгээ онол-практикийн бага хуралд доктор(Ph.D)  Л.Гүндэгмаа, доктор Р.Ганбаатар нарын илтгэл тэргүүн байрт, магистр багш Р.Түвшинжаргалын илтгэл шагналт байрт шалгарав. Оюутан Д.Баянжаргалын илтгэл тэргүүн байрт шалгарчээ.