2010 он
2010. 1 сар. ҮБТДСургуулийн эрдэмтэн профессор багш нар “Бөхийн чөлөөт барилдаан”, жүдо, сагсан бөмбөг, волейболын цогц хөтөлбөр Монгол Улсад анх удаа боловсруулж хэвлүүлэв.
2010.01 сар. БСШУЯ, БТС-ын газар, хүүхдийн төлөө газраас “Биеийн тамир, спорт, бие бялдрын хүмүүжлийн тулгамдсан асуудлууд”сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд багш, доктор (Ph.D) Л.Гүндэгмаа тэргүүн байрт, багш магистр Р.Түвшинжаргал шагналт байрт шалгарчээ.
2010.02 сар. МҮОА, МҮОХ-оос англи хэлээр зохиогдсон эрдэм шинжилгээ онол практикийн бага хуралд тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) профессор Р.Ганбаатарын илтгэл шалгарч, Грек улсын Афин хотноо семинарт оролцох эрхээр шагнуулав.
2010. 5 сар. “Хүүхэд өсвөр үе, залуучуудын бие бялдрын хөгжилтийн орчин үеийн хандлага, этногенетикийн болон экологийн төлөв байдал” сэдэвт судалгааны таслийг Боловсрол, ШИнжлэх Ухааны Яам, Оросын Холбооны Улсын суурь шинжлэх ухааны сантай хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн антропологийн сургалт, эрдэм шинжилгээний институтын эрдэмтдийн баг хамтран ажилласан.
2010.05 сар Онол арга зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Л.Гүндэгмаа, Үндэсний спорт, мэргэжлийн тэнхимийн багш, МУ-ын спортын мастер Д.Уртнасан, Л.Алимаа нарт Сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр дэд профессор цол олгожээ.
2010.05 сар. Грекийн Олон улсын Олимпийн академийн 10-р чуулганд тэнхимийн эрхлэгч доктор. (Ph). профессор Р.Ганбаатар оролцож мэргэжил дээшлүүлэв.
2010.06 сар. “Улаанбаатар-2010” олон улсын марафон гүйлтэнд ҮБТДС-ийн оюутан Ц.Бямбажав 42 км 195м марафонд 2:26:35 гүйж мөнгөн медаль, ҮБТДС-ийг төгсөгч, ОУХМ.Л.Отгонбаяр 2:57:02 гүйж алтан медаль, В.Доржпалам 21км гүйж мөнгөн медаль, 1:12:37, Н.Мөнхбаяр 5000м 14:31 гүйж алтан медаль, А.Бахыт 14:37 гүйж хүрэл медаль, эмэгтэй тамирчин Н.Хадбаатар 23:40 гүйж хүрэл медаль, Э.Болдбаатар 4:26:00 гүйж мөнгөн медаль, эмэгтэй тамирчин Ж.Баасансүрэн 5:28:32 гүйж мөнгөн медальт байрт шалгарав.
2010.06 сар. ҮБТДС “Топ-6” шилдэг менежменттэй их дээд сургуулиар шалгарав.
2010. 9 сар. ОУОХ-ны ивээл дор Киев хотноо”Олимпийн спорт, бүх нийтийн спорт”Олон улсын эрдэм шинжилгээний их хуралд профессор Г.Лхагвасүрэн оролцон “Монголын дээд амжилтын спорт хөгжлийн чиг хандлага” илтгэл хэлэлцүүлж салбар хуралдаан удирдав.
2010.он. Дэлхийн 25 орны 70 төлөөлөгч, 64 университет, сургууль, бизнес, хамтын нийгэмлэгүүдийн төлөөлөл оролцсон чуулганаас АНУ-ын Хойт Айовагийн Сидар-фолсын эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжил, амралт чөлөөт цагийн үйлчилгээний их сургуулийн профессор, доктор(Ph.D) Христофер Эджинтон,АНУ-ын Калифорни мужийн Валенсийн HOPSport-ийн даяаршлын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, доктор(Ph) Минг-Кай Чин, ҮБТДС-ийн захирал, доктор.(Sc) профессор Г.Лхагвасүрэн нарын бичсэн өгүүлэл ба “Эрүүл мэнд, боловсрол сургалт XXI зуунд Консенсусын тухай мэдэгдэл”-ийг гаргажээ.
2010. ҮБТДСургуулийг төгсөгч, Д.Мөнхбаярын дасгалжуулсан шавь В.Батцэцэг Дэлхийн “Сингапур-2010” залуучуудын олимпийн их наадамд оролцон алтан медаль хүртлээ.
2010.07 сар. “Даяаршил ба дэлхийн Монголчууд” эрдэм шинжилгээний хуралд ҮБТДС-ийн захирал, доктор (Sc)профессор Г.Лхагвасүрэн (Уланбатор, Монголия). “Вклад Монголов в дело развития мировой физкультуры и спорт” илтгэл хэлэлцүүлжээ.
2010.09 сар. ОУОХорооны ивээл дор Киев хотноо “Олимпийн спорт, бүх нийтийн спорт” олон улсын эрдэм шинжилгээний их хуралд профессор Г.Лхагвасүрэн бүгд хуралд оролцон “Монголын дээд амжилтын спортын чиг хандлага” илтгэл хэлэлцүүлж салбар хуралдаан удирдав.
2010. 10 сар.
ҮБТДСургуулийн захирал, доктор, профессор Л.Лхагвасүрэн Япон улсын Токиогийн Спортын шинжлэх ухааны их сургуулийн ерөнхийлөгч доктор Киошо Танигама нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэв.
2010. 12 сар. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ҮБТДСургууль хамтарсан “Хүүхэд, өсвөр үе, залуучуудын бие бялдрын хөгжилтийн орчин үеийн чиг хандлага: Этногенетикийн болон экологийн төлөв байдал” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны төсөл амжилттай хэрэгжив.
2010.12 сар. Чөлөөт бөхийн өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдын гүнзгийрүүлсэн сургалт семинарт Испани улсын Мурсиа хотод болж ҮБТДС-ийн багш Ц.Баярсайхан оролцлоо.
2010. 12 сар. ҮБТДСургууль, Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн БТДС хамтран 5 жилийн биеийн тамирын багш нарын сургалтыг зохион байгуулав.