2011 он
2011.02 сар. Биеийн тамир,эмчилгээ арга зүйн тэнхимийн багш, их эмч, дэд профессор Т.Баатар эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдав.
2011.02 сар. Дэд профессор Т.Баатар, Б.Хэрлэн, Ж.Цогоо нар БСШУЯ-ны жуух бичгээр, багш, дэд профессор Д.Уртнасан, Р.Лхамсүрэн, Л.Алимаа нар МҮОХ-ны олимпийн алдар одонгоор, эмчилгээ арга зүйн тэнхимийн эрхлэгч, хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ, магистр Т.Гэрэлмаа нар “Багшийн алдар” тэмдгээр, магистр багш Р.Түвшинжаргал, С.Мөнх-Эрдэнэ нар ахлах багш тэмдгээр, магистр багш Д.Өлзийжаргал, Ц.Нямзаяа нар арга зүйч багшаар шалгаран шагнагдав.
2011. 5 сар. Манай сургуулийн багш нар МУИС-ийн нийгмийн шинжлэх ухааны сургуулийн “Сэтгэл судлал, сургах зүйн онол, арга зүй”сургалтын хөтөлбөрийг бүрэн биелүүлж үндсэн мэргэжлээсээ гадна дээрх чиглэлээр багшлах эрхийн гэрчилгээ гардан авав.
2011. 4 сар. ҮБТДС-ийн 20 жилийн ойд оролцсон дараах гадаадын эрдэмтдийг шагнав.
ОХУ-ын БТСАЖИ сургуулийн захирал, доктор (Sc), профессор А.Н.Блеерт Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон,
Украины Үндэсний БТИС-ийн ерөнхийлөгч, доктор (Sc), профессор В.Н.Платоновт Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон,
ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, доктор (Sc), профессор Е.З.Годинад “Найрамдал” медаль,
Украины ҮОА-ийн ерөнхийлөгч , доктор (Sc), профессор М.М.Булатовад “Найрамдал” медалиар тус тус шагналаа.
2011. 4 сар. ҮБТДС-ийн 20 жилийн ойг тохиолдуулан Эрдмийн зөвлөлийн хурлын 2011 оны 4-р сарын 20-ны өдрийн шийдвэрээр хамтран ажилладаг гадаадын эрдэмтдэд “Хүндэт доктор” цол олгосон.
ОХУ-ын БТСАЖИ сургуулийн захирал, доктор (Sc), профессор А.Н.Блеер,
Украины Үндэсний БТИС-ийн ерөнхийлөгч, доктор (Sc), профессор В.Н.Платонов,
ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, доктор (Sc), профессор Е.З.Година,
2011.04 сар. Монголын оюутны спортын 10-дугаар Универсиад их наадмын чөлөөт бөхийн тэмцээнд Ц.Баярсайхан дасгалжуулагчтай манай сургуулийн баг тамирчид дахин тэргүүлэв.
2011 он. “Идэвхтэй хөдөлгөөнийг бүх нийтийн хэрэглээ болгоход саад болж байгаа бэрхшээлүүдийг судлах”. Судалгааны төслийн багийн удирдагч Доктор (Ph.D) профессор Л.Алтанцэцэг “Мянганы сорилтын сан”-ийн төсөл амжилттай хэрэгжиж байна.
2011. 04 сар. ҮБТДС-ийн захирал, доктор.(Sc).профессор Г.Лхагвасүрэн Украин улсын Биеийн Тамир, Спортын Их Сургуулийн хүндэт доктор боллоо. Украин улсын Биеийн Тамир, Спортын Их Сургуулийн захирал, доктор.(Sc).профессор, спортын онолын нэрт эрдэмтэн В.М.Платонов гардуулжээ.
2011. 4 сар. ҮБТДС-ийн 20 жилийн ойд зориулсан “Биеийн тамир, спортын мэргэжилтэн бэлтгэх технологи, тулгамдсан асуудлууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал болов. Хуралд ОХУ, Украин, БНХАУ, Япон зэрэг орны биеийн тамир, спортын нэрт эрдэмтэд урилгаар оролцсон.
2011.04 сар Украин улсын Биеийн Тамир, Спортын Их Сургуулийн сургуулийн захирал, доктор (Sc), профессор, спортын салбарын онолын нэрт эрдэмтэн В.М.Платонов, ОХУ-ын Москва хотын Биеийн Тамир, Спортын Их Сургуулийн захирал, доктор (Sc), профессор А.Н.Блеер, ОХУ-ын Москва хотын М.В.Ломоносовын нэрэмжит Их сургуулийн анторпологийн институтын лабораторийн эрхлэгч, Биологийн ШУ-ны доктор, профессор Е.З.Година, Украины Үндэсний олимпийн Академийн ерөнхийлөгч, доктор (Sc) профессор М.М. Булатов, Украины ҮБТДС-ийн дэд захирал доктор (Sc) профессор Л.А.Драгунов нар урилгаар оролцов.
2011.04 сар. ҮБТДС-ийн 20 жилийн ойн баярын арга хэмжээнд ОХУ-ын Москва хотын М.В.Ломоносовын нэрэмжит Их сургуулийн антропологийн институтын лабораторын эрхлэгч Биологийн ШУ-ны доктор, профессор Е.З.Година, БНХАУ-ын Бээжин хотын Биеийн тамирын Их Сургуулийн дэд ерөнхийлөгч ШУ-ны доктор, профессор Рен Хай, мөн тус сургуулийн багш, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга, ОУ-ын шүүгч Занг шиа, Япон улсын Токио хотын Спортын Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш, ШУ-ны доктор, профессор Кенжи Хиранума, мөн тус сургуулийн багш Мин Мек Кү, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо нар оролцжээ.
2011.04 сар. ҮБТДС-ийн 20 жилийн ойн баяраар дэд захирал Л.Алтанцэцэг МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одон, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр, багш Б.Хэрлэн МВХ-ны дээд шагнал “Мөнгөн бөмбөг” одонгоор, Сургалтын албаны дарга, дэд профессор Ж.Цогоо Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дээд шагнал”Алдрын одон”-оор, Эмчилгээ арга зүйн тэнхимийн багш Т.Баатар, магситр багш Ц.Баярсайхан нар БТСГ-ын шагнал “Спортын алдар” медалиар шагнагдав.
2011.04 сар. Монголын Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн 20-н жилийн ойд зориулсан “Биеийн тамир, спортын мэргэжилтэн бэлтгэх технологийн шинэчлэлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт Олон улсын онол практикийн бага хурал 2011 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр МҮОХ-ны хурлын танхимд болов.
2011.09 сар. ҮБТДС, Монголын Хөл Бөмбөгийн Холбоо хоёр хамтран ажиллах гэрээний дагуу хөлбөмбөггийн багш дасгалжуулагчийн ангийг шинээр нээв.
2011. 10 сар. Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо”Бүстэй барилдаан”-ны ДАШТ-ээс М.Дагвадорж хүрэл, Б.Эрхбаяр алтан медаль авлаа.
2011. 10 сар. Узбекстан улсын Терлин хотноо болсон Кураш бөхийн барилдаанаас ҮБТДСургуулийн оюутан Дагвадорж хүхэл, Мөнхцэцэг, Нямтуяа нар мөнгө, Эрхбаяр алтан медаль хүртлээ.
2011 он. 2011-2012 оны хичээлийн жилд мэдээлэл технологийн сургалтын орчныг бүрдүүлж цахим хэлбэрийг ашиглав.
2011 он. БСШУЯ-ны ШУТехнологийн газар, ОХУ-ын Суурь судалгааны сангийн санхүүжилтээр “Хүүхэд, өсвөр үе, залуучуудын бие бялдрын хөгжилтийн орчин үеийн чиг хандлага: этногенетикийн болон экологийн төлөв байдал” сэдэвт хамтарсан судалгааны хүрээнд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн эрдэмтэн ШУ-ны доктор, профессор Е.З. Година тэргүүтэй 8 профессорын бүрэлдэхүүнтэй экспидицийн баг, доктор (Ph.D) профессор Л.Алтанцэцэг, доктор (Ph.D) Л.Гүндэгмаа, ҮБТДС-ийн ЭАЗ-н тэнхимийн эрхлэгч, хүний их эмч, магистр Ш.Бат-Эрдэнэ нарын хамтаар нийслэлийн ЕБСургуулиудад антропологийн иж бүрэн судалгаа явуулав.
2011 он.ҮБТДС-ийн 4г ангийн оюутан Д.Отгонцэцэг дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэв.
2011. 11 сар. ҮБТДСургуулийн оюутан Д.Анхбаяр “Голомт банк”ны хүний нөөцийн тэтгэлэгт хөтөлбөрт шилгийн шилдгээр шалгарлаа.
2011. 11 сар. ҮБТДСургуулийн багш Д.Шүрэнцэцэг гандболын спортын шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа.