2012 он
2012 он. ҮБТДС-ийн 4а ангийн оюутан Ж.Нямжаргал 2011 оны нийслэлийн тэргүүний оюутан алтан медалиар энгэрээ мялаав.
2012. 5 сар. Монголын оюутны спортын 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд ҮБТДСургууль II байрт шалгарав.
2012. 5 сар. “Спортын авьяас чадварыг тодорхойлох генетикийн судалгаа” сэдэвт судалгааны төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль, ОХУ-ын суурь шинжлэх ухааны сантай хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн антропологийн сургалт, эрдэм шинжилгээний институтын эрдэмтдийн багтай хамтран ажиллаж байна.
2012. 5 сар. “ХБӨОГ-д өртсөн хүмүүст эрүүлжүүлэх чийрэгжүүлэх хичээлийг зохион байгуулж, эрүүл мэндийн боловсрол олгох” сэдэвт 4-12/206-209 төслийг Монголын Мянганы Сорилын сангийн эрүүл мэндийн тэтэгэлэгт хөтөлбөр, ҮБТДС-ийн эрдэмтдийн багтай хамтран хэрэгжүүлсэн.
2012.06 сар. МБАТ-ний XIII их наадамд үзүүлсэн амжилтуудыг нэгтгэн үзвэл:ҮБТДС-ийн оюутнууд 12 алт, 16 мөнгө, 16 хүрэл нийт 44 медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Чөлөөт бөх: 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, самбо бөх: 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл, цана: 2 алт, 1 мөнгө, аэробикийн төрөлд: 3 мөнгө, 5 хүрэл, сагсан бөмбөг: 1 мөнгө, хөнгөн атлетик: 1 алт, 3 мөнгө, ширээний теннис: 1 алт, олс таталт: 1 хүрэл, хүндийн өргөлт: 1 хүрэл, хөл бөмбөг: 1 мөнгө, пара хөнгөн атлетик: 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл, волейбол: 1 мөнгө, жү-до: 1 алт, 2 хүрэл медаль хүртэв.
2012. 06 сар. Аэробик, гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах XII тэмцээнээс ҮБТДСургуулийг төгсөгч Г.Ерөөлбат дасгалжуулагчтай баг тамирчид 18-аас дээш насны гимнастикийн төрөлд аэробикийн дэлхийн АШТ- ээс анх удаа хүрэл медаль авлаа.
2012 он. Монголын оюутны спортын 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээн есөн төрлөөр болж, Оюутны АШТ-ний цомыг ШУТИС-ийн баг тамирчид хүртэж, ҮБТДС хоёрдугаар байрт, Мон-Алтиус БТДС гуравдугаар байрт шалгарав.
2012. 08 сар. “Лондон – 2012” олимпийн их наадмын хүрэл медалиар ҮБТДСургуулийн төгсөгч, Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир энгэрээ мялаав. Тус олимпод ҮБТДСургуулийн оюутан, төгсөгчид нийт 12 тамирчин орсон түүхтэй.
2012. 09 сар. БСШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн газар, ОХУ-ын суурь судалгааны сангийн санхүүжилтээр “Тамирчдын онцлог шинж бүрэлдэх цогц судалгаа” сэдэвт хамтарсан судалгааны хүрээнд М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн эрдэмтэн Бондарева, ҮБТДС-ийн доктор Л.Гүндэгмаа нарын хамтаар судалгааны ажлыг явуулж байна.
2012. 09 сар. ҮБТДСургуулийн багш, оюутнууд намрын ургацын хураах ажилд идэвхтэй ажиллав.
2012.10 сар. ҮБТДС-ийн Д.Дорждагва багштай 2д ангийн оюутан М.Долгоржав /48 кг/мөнгөн медөль, Ш.Эрдэнэбаатар /48 кг/ нар Болгар улсын Софи хотод болсон Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалиар энгэрээ мялаав.
2012. 10 сар. Монголын спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын холбооноос санаачлан Нийслэлийн БТСХороо, МУБИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС, ҮБТДСургууль, Аварга БТДС, Мэргэжлийн сургалттай БТСДСургууль, Хүч нийгэмлэг зэрэг байгууллагын биеийн тамир, спортын салбарын эрдэмтэн судлаачдын уулзалт ярилцлага боллоо.
2012. 12 сар.
Мини сагсан бөмбөгийн холбоо, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, боловсрол соёлын газартай хамтран “Өсвөрийн сагсан бөмбөгчдөд бэлтгэл сургуулилтыг зохион явуулах арга зүй”, “Сагсан бөмбөгийн шинэчлэгдсэн дүрэм” сэдэвт онол, дадлага, шүүлтийн сургалтыг зохион байгуулав.
2012 он. БСШУЯ-ны харъяа Сургалтын төрийн сангийн ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаа Засгийн газрын 2012 оны XIX тогтоолын талаар ҮБТДС-ийн захиргааны зөвлөл, Оюутны зөвлөлийн дарга М.Сүх-Эрдэнэ, Б.Жаргалсайхан нартай уулзалт зөвлөгөө хийв.
2012.12 сар. Нийслэлд биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Биеийн тамир, спорт-хөгжил-шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал болж өндөрлөв.