2013 он

2013 он

2013. 01сар.  ХҮII жарны ялгуусан хэмээх “могой” жилийн босгон дээр Үндэсний  биеийн тамирын дээд сургуулийн нэрэмжит үндэсний мөсний шагайн тэмцээнийг дуужаа тавьж, шугшин тамирчдын оноолтыг хийн, хос дэвжээнд 72 сум уралдуулан зохион байгуулав.

2013. 04 сар. "Хүүхдийн спорт-өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум чуулав.  Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Спортын бэлтгэлийн төв, Монголын үндэсний олимпийн академи, ҮБТДС, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль зэрэг байгууллагууд нь хамтран "Хүүхдийн спорт-Өнөө ба ирээдүй" сэдэвт Олон улсын III форумыг 2013 оны дөрөвдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан юм.

2013. 06 сар. Монголын оюутны спортын “Универсиад-2013” III их наадамд ҮБТДС алт 28, мөнгө 19, хүрэл 34 бүгд 81 медаль хүртэж, 44,5 оноогоор тэргүүн байрт шалгарав. Монголын оюутны спортын холбоо “Монгол Улсын спортын шилдэг хорин их, дээд сургууль”-иудыг зарлаж, шилдгийн шилдгээр ҮБТДС тодров

2013. 06 сар. Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн нэрэмжит "Зэв нүүлгэх харваа"-г 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Яармагийн талбайд амжилттай зохион байгуулав.

2013. 06 сар. Хятад улсын Бээжингийн Биеийн тамирын, спортын  их сургуулийн 60 жилийн ойд зориулсан ОУОХ-ны ивээл дор явагдсан ОУЭШ-ний их хуралд ҮБТДС-ийн захирал,  доктор (Sc.D), профессор Г.Лхагвасүрэн хүндэт зочноор уригдаж, доктор  (Ph.D) Л.Гүндэгмаа судалгааны илтгэл хэлэлцүүлж “Шилдэг залуу судлаач”-ийн шагнал хүртэв.

2013. 06 сар. Хамтран ажиллах гэрээний дагуу Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн эрдэмтэн багш нар 2013 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн долоо хоног БНХАУ-ын Бээжингийн Спортын Их Сургуулиар зочилсон юм.

2013. 06 сар. “Олимпийн спорт бүх нийтийн спорт” сэдэвт XVII Олон улсын эрдэм шинжилгээний Их хуралд ҮБТДС-ийн эрдэмтэн багш нар оролцов.

2013. 08 сар. Монгол Улсад айлчилж буй Японы улсын Парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ниттайдай Спортын Их Сургуулийн төлөөлөгчид оролцсон ажээ. Япон улсын Ниттайдай Спортын Их Сургуулийн ерөнхийлөгч К. Матсунамитай тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ҮБТДС-иар зочиллоо.

2013. 09 сар. Монгол Улсын гавъяат багш. ҮБТДС-ийн захирал, Шинжлэх ухааны доктор (Sс.D). профессор, спортын мастер Г.Лхагвасүрэн бидний уриа  "Итгэл-сэтгэл-зүтгэл"-ээрээ хамтдаа хэмээн онцлон тэмдэглэж хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

2013 он. Олон улсын Олимпийн хорооны ивээл дор Олон улсын биеийн тамир, спортын их, дээд сургуулиудын холбооны “Олимпийн спорт ба бүх нийтийн  спорт” сэдэвт олон улсын XVII их хуралд ҮБТДСургуулийн эрдэмтэн судлаачид оролцож доктор (Ph.D), дэд профессор Л.Гүндэгмаа “Хүүхэд, өсвөр үе, залуучуудын бие бялдрын хөгжилтийн орчин үеийн чиг хандлага: этногенетикийн болон экологийн төлөв байдал” сэдэвт илтгэл хэлэлцүүлж “Шилдэг залуу судлаач”-ийн шагнал хүртэв.