2014 он
2014. 02-р сар. “Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадад ҮБТДСургуулийн оюутан, ОУХМ Б.Бямбадорж олимпийн цасан замд уралдсан юм. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 15 км-ийн зайд өрсөлдсөн тэрбээр 48:29.6 минутын амжилтаар 80 дугаарт барианд оржээ.
2014.02-р сар. Монголын жүдо бөхийн холбоо, Монголын оюутны спортын холбоо хамтран жүдо бөхийн оюутны АШТ-ний хот, хөдөөгийн 24 их, дээд сургууль, коллежийн 290 оюутан тамирчид өрсөлдснөөс ҮБТДС-ийн оюутнууд 8 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж түрүүлэв.
2014.03-р сар. Оюутны шатрын аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 3-р сарын 13-аас 15-ыг хүртэл өдрүүдэд “Зууны шатрын клуб” дээр нийт 16 их дээд сургуулийн эрэгтэй 37, эмэгтэй 27 нийт 64 тамирчин оролцсон юм. Эрэгтэйчүүдээс ҮБТДСургуулийн оюутан их мастер Ц.Батчулуун хүрэл, эмэгтэйчүүдээс их мастер Ц.Мөнхчулуун хүрэл медаль авч шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тус тэмцээнд байгууллагын дүнгээр ҮБТДС I байрт, ШУТИС II байрт, БХИС III байрт шалгарчээ.
2014.03-р сар. Монголын ширээний теннисний холбоо, “Оч” клубтэй хамтран 3-дугаар сарын 28-аас 29-ны өдрүүдэд зохион байгуулсан тэмцээнд нийслэл болон Ховд аймгийн нийт 25 их, дээд сургуулийн 120-aaд оюутан тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, багийн төрөлд өрсөлдсөн билээ. Байгууллагын нэгдсэн дүнгээр: 1. ШУТИС, 2. МУИС, 3. ҮБТДС тус тус шалгарчээ.
ҮБТДС-ийн оюутан тамирчдын үзүүлсэн амжилт:
Эрэгтэй багийн төрөлд: Г.Ууганбаяр /4а/, Б.Дөлгөөн /2а/, Б.Гантогтох /1б/, нар IV байрт, эмэгтэй багийн төрөлд: Б.Одгэрэл ЭАЗ-/4а/, Б.Ууганцэцэг /1б/, нар IV байрт,
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд: Б.Гантогтох /1б/, Б.Дөлгөөн /2а/, VI, VII байрт,
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд: Б.Ууганцэцэг /1б/, хүрэл медаль, Холимог хосын төрөлд 1б ангийн оюутан Б.Гантогтох , Б.Ууганцэцэг VIII байрт тус тус амжилттай оролцсон юм.
2014. 04 сар. Монгол Улс олимпийн их наадамд оролцож эхэлсний 50 жилийн ой, ҮБТДСургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, спортын мастер Гонгорын Лхагвасүрэнгийн нэрэмжит “Биеийн тамир, спорт-олимпын хөдөлгөөн- МҮОАкадеми” чуулга уулзалт, эрдэм шинжилгээний бага хурлыг МҮОА, ҮБТДСургууль, БТСДуС, Монголын хөнгөн атлекийн холбоо хамтран зохион байгуулав.
2014.04-р сар. ҮБТДС-ийн эрдмийн зөвлөл, Монголын спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын холбооноос 2013-2014 оны хичээлийн жилийн багш, магистрант, оюутнуудын дунд зохион байгуулсан ЭШОПБ хурал 2014 оны 4-р сарын 4-нд чуулав.
Эрдэм судлалын 19 бүтээл хэлэлцүүлснээс:
Шилдэг илтгэлээр: “Монгол Улсын гавъяат багш, шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич Г.Лхагвасүрэнгийн боловсруулсан уламжлалт аргад суурилсан дасгалжуулалтын аргыг орчин үеийн спортын амжилтанд хэрхэн нөлөөлж байгааг судалсан нь” илтгэгч Р.Түвшинжаргал ҮБТДС-ийн Эмчилгээ арга зүйн тэнхимийн багш, докторант,
Тэргүүн байрт “Монголын үндэсний спорт, тоглоомын сурган хүмүүжүүлэх ач холбогдол” Б.Пүрвээ ҮБТДС-ийн номын санч,
Дэд байрт “Бөхийн чөлөөт барилдааны техник тактикийн судалгаа” удирдагч багш Л.Ням, илтгэгч А.Басхүү 4г ангийн оюутан,
Гуравдугаар байрт “ЕБС-ийн биеийн тамрын хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох” удирдагч багш Ш.Бат-Эрдэнэ, илтгэгч А.Хишигмаа, Б.Отгонбаяр, Ө.Отгонням Эмчилгээ аргазүйн 3а ангийн оюутнууд,
Дөрөвдүгээр байрт “Дээд мөчний бэртэл гэмтэл” удирдагч багш Т.Баатар, илтгэгч Г.Лувсандагва нар шалгарч амжилттай оролцсон юм.
2014.04-р сар. ҮБТДС-ийн англи хэлний багш М.Батсүрэнгийн бэлтгэсэн ЭАЗ-н 2а ангийн оюутан Б.Цолмон, Г.Дэлгэрмаа, багш Б.Батцэцэгийн бэлтгэсэн багш, дасгалжуулагчийн 1г ангийн оюутан П.Отгонтуяа нар 150 гаруй оюутан суралцагчид, үе тэнгийнхэнтэйгээ англи хэлний мэдлэгээ сорьж өөрийн гэсэн туршлагатай болж амжилттай сайн оролцсон.
2014.04-р сар. ҮБТДС-ийн I дамжааны нийт долоон ангийн оюутнуудын дунд “Олимпийн хөдөлгөөний тухай хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн тэмцээн амжилттай явагдаж дууслаа. Тэргүүн байрт: Э.Мөнх-Оргил багштай 1б анги 52 оноогоор түрүүлж, дэд байрт Б.Сумъяадорж багштай 1г анги 42 оноогоор, гутгаар байрт Г.Баясгалан багштай 1д анги 40 оноогоор тус тус шалгарлаа. 1д, 1е ангиуд оноо тэнцсэн учраас багийн ахлагч нарын дунд халз өрсөлдөөн болж, ялсан баг нь хүрэл цомыг авсан байна.
2014. 04-р сар. Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн ҮБТДС-ийн спорт зааланд 2014 оны 4-р сарын 26-аас 27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх тэмцээнийг нээж, ҮБТДС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Л.Алтанцэцэг тус тэмцээнд өндөр ач холбогдол өгч нийт тамирчдад баяр хүргэж, амжилттай оролцохыг уриалав.
Багийн дүнгээр: Нийт 18 медаль хүртэж, I байрт ҮБТДС, II байрт МУБИС, III байрт “Аварга”БТДС шалгарсан юм.
2014. 04-р сар. Монгол Улсын оюутны таеквондогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2014 оны 3-р сарын 29-өөс 30-ны өдөр “Тэмүүжин” спорт клубын зааланд 19 их, дээд сургуулиудын оюутнууд хүчтэй өрсөлдсөн билээ.
Багийн дүнгээр: I байрт БХИС, II байрт ХААИС, III байрт ҮБТДС тус тус амжилттай оролцов.
2014. 04-р сар. Монголын оюутны спортын холбоо, Улаанбаатар дээд сургуультай хамтран 2014 оны 4-р сарын 26-аас 27-ны хооронд УБДС-ийн зааланд Оюутны аварга шалгаруулах “Футзал”-ны тэмцээнийг амжилттай зохион байгуулав. 12 багийн 130 гаруй тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон юм. Багийн дүнгээр: I байрт Улаанбаатар дээд сургууль, II байрт ҮБТДС, III байрт ШУТИС шалгарчээ.
“Футзал”-ны нь эр зориг, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа сорьсон багийн спорт. ҮБТДС-ийн багш, спортын мастер С.Мөнх-Эрдэнэ, Н.Наранболд дасгалжуулагчтай баг тамирчдын амжилтыг дурьдвал: 21 оноогоор II байрт шалгарч Мөнгөн медаль, өргөмжлөл хүртжээ. Багийн ахлагч: Б.Отгонболд /4а/, Н. Анхбаяр /2а /, Ш.Ган-Эрдэнэ /3е /, Ц.Мөнгөншагай /2а/, Х. Бекнур /2а/, Э.Пүрэврагч /2б/, М.Шинэбаяр /2б/, З.Мишээл /1в/, Э.Энхмандах /3е/, Б.Алтаншагай /3е/ оюутан тамирчиддаа талархал илэрхийлье.
2014. 04-р сар. ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн Эрдэм шинжилгээ, судалгааны албанаас санаачлан Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүхэлд нь хамарсан анх удаа олон талт “Суурь судалгаа”-ны төслийг 2014 оны 4-р сарын 21-ний өдрөөс 7-р сарын 15-ны өдрүүдэд ҮШБ-ийн 13 спортын төрлийн 133 тамирчныг оролцуулжээ.
“Тамирчдын бие бялдрын ерөнхий бэлтгэлжилтийн түвшин”-ийг ҮБТДС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Л.Алтанцэцэг, доктор (Ph.D), дэд профессор Л.Гүндэгмаа, докторант Д.Бат-Эрдэнэ нар хэрэгжүүлсэн.
2014.05-р сар. “Монгол Улсын гавъяат багш, академич, шинжлэх ухааны доктор (Sc), профессор, спортын мастер Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит” холч харваач тодруулах анхдугаар “Зэв нүүлгэх” харваа 2014 оны 5-дугаар сарын 24-нд Яармагийн дэнжид хүчит нумаа ившээлгэн мэргэн сумаа харваж, цээл уухайн түрлэг дуурслаа.
Монголын холч харвааны дээд амжилт шинэчилэн тогтоолоо. Эрэгтэй: харваач Монгол Улсын спортын мастер Б.Энхсайхан 377 м, Эмэгтэй: харваач МУ спортын мастер Д.Пүрэвээ 267 м зайд харвасан. Нум урлаач Нэргүйгийн үйлдвэрлэсэн 23 кг бэлтгэлийн нум 260 м харвалаа.
ҮБТДС-ийн оюутан М.Мөнхтулга (4а), Н.Отгон-Эрдэнэ (2а), С.Зоригтбаатар (2а), П.Явуухулан (1а) нар идэвхтэй оролцлоо.
2014. 07 сар. Унгар улсын Печ хотноо XI дэх удаагийн оюутны ДАШТ-ээс 4г ангийн оюутан Т.Түвшинтулга /61кг/ алт, Б.Батмагнай /65кг/, Б.Хаш-Эрдэнэ /57кг/ нар хүрэл хүртжээ.
2014. 09-р сар. Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг, ҮБТДС-ийн “Эмчилгээ арга зүйн тэнхим”-тэй хамтран “Бэртэл гэмтэлгүй спорт” сэдэвт сургалтыг 2014 оны 09-р сарын 23-нд нийслэлийн дүүргүүдийн биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн, дасгалжуулагч, арга зүйч, биеийн тамирын багш нарт зохион байгуулсан юм.
2014.10-р сар. Монгол Улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монголын их, дээд сургуулиудын консорциум уламжлал ёсоор гишүүн 40 гаруй их, дээд сургуулиудаас “Шилдэг судлаач багш, шилдэг арга зүйч багш, шилдэг залуу багш” номинацийн эздийг тодруулах ёслолын арга хэмжээг “Монгол Тэмүүлэл-Сайхан Монгол Орон ТББ”-тай хамтран 2014 оны 10-р сарын 03-ны Баасан гарагт Улсын Драмын Эрдмийн Театрт амжилттай зохион байгууллаа.
Энэ үеэр ҮБТДС-ийг үүсгэн байгуулагчдын нэг, санхүүгийн тэргүүний ажилтан Д.Буянтогтохыг Ахмад багш нарын холбооны “Эрдмийн алтан од”, Эрдмийн зөвлөлийн дарга, доктор (Ph.D), профессор Д.Бордухыг “Багшийн гавъяа”-ны одонгоор тус тус шагнасан юм.
МИДСК-аас “Шилдэг судлаач багш, шилдэг арга зүйч багш, шилдэг залуу багш” шалгаруулах уралдаанд ҮБТДС-ийн “Эмчилгээ арга зүйн тэнхимийн багш, докторант Р.Түвшинжаргал идэвхтэй оролцлоо.
2014. 10-р сар. Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан ҮБТДС-ийн хамт олон тэргүүний багш нараа тодруулж, шагнал урамшуулал гардуулсан. “Шилдэг судлаач багш” номинацид ЭАЗ-н тэнхимийн багш, докторант Р.Түвшинжаргал, “Ахлах багш” цолоор гимнастикийн спортын ОУХМ Э.Мөнх-Оргил, англи хэлний багш Р.Лхагвасүрэн, Ц.Нямзаяа, Д.Өлзийжаргал “Жуух бичиг” номинацийн эзнээр Ц.Нямзаяа шалгарсан юм.
2014. 10-р сар. ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Цэнгэг өглөө” сэдэвт бүх нийтийн биеийн тамирын өдөрлөгийг 2014 оны 10 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулан явууллаа. Өдөрлөгт БГД-ийн ахмадын “Од” клуб, ЧД, БЗД, ХУД-ийн ахмадууд, МУБИС, “Мон-Алтиус” БТДС, “Аварга” БТДС, ҮБТДС-ийн оюутан залуучууд, БШУЯ-ны харъяа төрөлжсөн сургалттай Спортын дунд сурууль, БГД-ийн 96-р сургууль, “Оюунлаг” дунд сургуулийн сурагчид нийт 350 гаруй иргэд хамрагдан оролцлоо.
Залуучуудын насны ангилалд эрэгтэй: 1. Б.Батбаяр /ҮБТДС/ 2. Эмэгтэй: 1. Ариунтунгалаг /ҮБТДС/. Ахмадын ангилалд эрэгтэй: 1. С.Мөнх-Эрдэнэ /ҮБТДС-ийн багш/, Дугуйн тэмцээнд эрэгтэй: 1. Саранцогт /ҮБТДС/ нар оролцлоо.
2014. 10-р сар. “Олимпийн спорт-бүх нийтийн спорт” олон улсын XVIII их хурал 2014 оны 10-р сарын 1-4-ний хооронд Казакстан улсын Алмата хотод болж өндөрлөжээ. 26 орны 56 гишүүний дотор Монгол Улсаа төлөөлөн ҮБТДС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Л.Гүндэгмаа амжилттай оролцоод ирсэн байна.
2014. 10-р сар. ҮБТДС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, доктор (Ph.D), профессор Дашдондогийн Бордухын бүтээл “Спортын менежмент” сурах бичиг хоёрдахь удаагаа хэвлэгдлээ.
2014. 10-р сар. ҮБТДС-ийн Эмчилгээ арга зүйн тэнхимийн багш, докторант Раднаабазарын Түвшинжаргалын боловсруулсан “Иллэг заслын бүтэц зүй” хэмээх эхлэн суралцагчдад зориулсан ном шинээр хэвлэгдсэн байна.
2014.10-р сар.
10, 11 дэх жилдээ ажиллаж байгаа биеийн тамирын багш нарт зургаа дахь өдрийн сургалтыг ҮБТДСургуульд захирал, гимнастикийн спортын ОУХМ Л.Алтанцэцэг “Хөдөлгөөний тестийг ашиглан янз бүрийн насны хүүхдийн бие бялдрын бэлтгэлжилтийг судлан үнэлэх арга зүй”, дэд профессор, спортын мастер Д.Уртнасан “Сагсан бөмбөгийн техник, элементүүдийг заах арга зүй түүнийг боловсронгуй болгох”, ЭАЗ-н тэнхимийн эрхлэгч, хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ “Бэртэл гэмтлийн дараах эмнэлгийн анхны тусламж” сэдвээр зохион байгуулсан.
2014. 11 сар. ССАЖЯ-ны Спорт бэлтгэлийн төвөөс нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Бид ирээдүйн аварга” сэдэвт тэмцээнд ҮБТДСургуулийн баг тэргүүн байр эзлэв.
2014. 11 сар. Голомт банкнаас уил бүр зохион байгуулдаг “Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т ҮБТДСургуулийн 4г ангийн оюутан оюутны ДАШТ-ний алтан медальт Т.Түвшинтулга шалгарлаа.
2014. 11-р сар. Монголын их, дээд сургуулиудын консорциум “Бидний тэмүүлэл эх орны хөгжлийн үндэс” сэдэвт оюутны илтгэлийн уралдаанд ҮБТДСургуулийн 3б ангийн оюутан, боксын спортын дэд мастер Д.Шинэцэцэг илтгэл хэлэлцүүлэв.
2014. 11-р сар. Монгол Улсад “Шинжлэх ухааны ажилтны баярын өдөр”-ийг 13 дэх жилдээ тэмдэглэж байна. “Академичдын цуврал лекц”-ийн 20 дахь удаагийн лекцийг академич Н.Бэгз “Монголын боловсрол судлалын хөгжлийн асуудлууд” сэдвээр уншсан. ҮБТДСургуулийн докторант Ц.Баярсайхан, Р.Түвшинжаргал, Д.Өлзийжаргал, Б.Пүрвээ нар оролцлоо.
2014. 11-р сар. БНСУ-ын Данвон хотын “ Koeng seong national sport center”-т аэробикийн Азийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээний хосын төрөлд ҮБТДСургуулийн оюутан О.Содгэрэл /2б/, Б.Отгонтуяа /3а/ нар IV байрт багийн төрөлд Э.Мөнх-Оргил, Б.Сумъяадорж, У.Насанбаяр, О.Содгэрэл, И.Мөрөн, О.Эрдэнэдэлгэр, Д.Очир нар хүрэл медаль хүртжээ.
2014.12-р сар. Улсын аварга шалгаруулах аэробикийн тэмцээн ҮБТДСургуулийн оюутан ганцаарчилсан эрэгтэй: У.Насанбаяр /2б/ мөнгө, эмэгтэй: Б.Отгонтуяа /3а/ алт, хосын төрөл: О.Содгэрэл /2б/ алт, Б.Отгонтуяа /3а/ алт, гурвалсан төрөл: Б.Сумъяадорж, У.Насанбаяр /2б/ нар мөнгө,
Багийн төрөл: Э.Мөнх-Оргил, Б.Сумъяадорж, У.Насанбаяр /2б/, О.Содгэрэл /2б/ нар мөнгө,
Бүжиг /эрэгтэй/: Э.Мөнх-Оргил, Б.Сумъяадорж, У.Насанбаяр /2б/, О.Содгэрэл /2б/, Н.Мөрөн /3б/, О.Эрдэнэдэлгэр /3а/ нар алт,
Бүжиг /эмэгтэй/: Б.Отгонжаргал /4а/, Б.Цолмон /ЭАЗ-3/, Э.Жавхлантөгс /2б/, магистр Б.Мөнхжаргал, Л.Чанцалдулам, Э.Бадамцэцэг нар хүрэл медаль авлаа.
2014. 12-р сар.
ҮБТДС-ийн 4а ангийн оюутан Э.Хишгээ, 4д ангийн оюутан О.Оюунбилэг, Ү.Ган-Эрдэнэ, магистрант У.Ханд нар Олимпийн таеквондогийн спортыг хүүхэд залуучуудад зааж сургах, Монголын таеквондогийн холбооноос зохион байгуулж буй бүхий л тэмцээнд баг тамирчидаа оролцуулах багшлах эрхийн гэрчилгээг гардан авчээ.
2014. 12-р сар. Тайван улсын Яалин хотноо 50, 100 км-ийн Ази тивийн аварга шалгаруулах 15 удаагийн тэмцээн, 42 км 195 м, 21 км хагас марафоны тэмцээний festival-д ҮБТДСургуулийн 3а ангийн оюутан, БНСУ-ын Чэжү хотод зохиогдсон олон улсын 100 км-ийн нээлттэй тэмцээний алтан медальт, ОУХМ, марафонч, рекордч Д.Бадамхатан 9:04:31 амжилт үзүүлэн мөнгөн медаль,
-100 км-ийн багийн тэмцээнд ҮБТДС-ийг төгсөгч ОУХМ В.Отгонтуул 12:31:41, ҮБТДС-ийн 4а ангийн оюутан Б.Долгормаа 10:37:20 амжилт тус тус үзүүлж багийн нэгдсэн дүнгээр мөнгөн медаль хүртлээ. 100км-т гурван тамирчны гүйсэн нийлбэр цагийг нэмж багийн дүнг гаргадаг журамтай. Багийн нийт дүнгээр: I байрт Тайван, II байрт Монгол Улсын баг тамирчид оржээ.
2014. 12-р сар.
ҮБТДСургуулийн багш, Чөлөөт бөхийн оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ц.Баярсайхан нь Унгарын Печь хотноо 2014 оны 07-р сард болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд баг тамирчидаа амжилттай удирдан 1 алт, 2 хүрэл медаль авахуулж бэлтгэн оролцуулсан ба баг тамирчдаа дэлхийн түвшинд хүргэсэн амжилтыг үнэлэн МОСХ-ны 2014 оны шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа.
2014. 12-р сар. ҮБТДСургуулийн оюутан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга нь Унгар улсын Печь хотноо 7 дугаар сарын 07-13- нд зохиогдсон дэлхийн оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 61 кг жинд алтан медаль хүртсэн амжилтаараа 2014 оны “шилдгийн шилдэг” оюутан тамирчнаар тодорлоо. Тэрээр Болгар, Киргизстан, Турк, АНУ зэрэг орны бөхчүүдийг дараалан ялсан юм. Т.Түвшинтулга нь гадаадад зохиогдсон оюутны чөлөөт бөхийн ДАШТэмцээнээс анх удаагаа алтан медаль хүртсэн тамирчин болсон билээ.
2014.12-р сар. Улсын аварга шалгаруулах аэробикийн тэмцээнд ҮБТДСургуулийн Э.Мөнх-Оргил багштай баг тамирчид аэробик бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарч Азийн аварга шалгаруулах тэмцээнд явж оролцсон амжилтаа бататгасан юм.
2014. 12 сар. Тайван улсын Яалин хотноо Ази тивийн аварга шалгаруулах 15 удаагийн тэмцээнээс ҮБТДСургуулийн оюутан Д.Бадамхатан мөнгөн медаль, В.Отгонтуул, Б.Долгормаа нар багийн нэгдсэн дүнгээр мөнгөн медаль авлаа.