2015он

2015он

2015. 01-р сар. ҮБТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, спортын гимнастикийн ОУХМ Лхагвасүрэнгийн Алтанцэцэг  2015 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр ОХУ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд албан ёсоор ирсэн шинжлэх ухааны докторын дипломоо авлаа.

2015. 01-р сар. ҮБТДС-ийн оюутан ОУХМ Б.Мөнхзаяа  Марафон гүйлтийн 15 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд IV байрт оржээ. Б.Мөнхзаяа нь 42 км 195 метрийн зайг 2.38.43 цагт туулж, улсынхаа рекорд амжилтыг  шинэчилэн тогтоосон төдийгүй  "Рио де Жанейро-2016" олимпийн наадамд оролцох болзлыг хангасан байна.         

2015. 01-р сар. Монголын оюутны спортын “Универсиад-2015” их наадмын жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт шалгарлаа.

2015. 01-р сар. ҮБТДС-ийн олимпын таэквондогийн спортын баг тамирчид 22 дахь удаагийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд ҮБТДСургуулийн 4а ангийн оюутан Э.Хишгээ /62 кг/, Ж.Баянжаргал /67 кг/, О.Оюунбилэг /74 кг/ нар алт, О.Билгүүн /80 кг/, Э.Батхүү   /54кг/, Ү.Ган-Эрдэнэ /58 кг/, У.Ханд /62 кг/ нар хүрэл медаль авч багаараа мөнгөн медаль хүртлээ.

2015.01-р сар. Монголын их, дээд сургуулиудын Консорциум, Монголын их, дээд сургуулиудын  Биеийн тамирын багш нарын холбоо хамтран их, дээд сургуулиудын багш нарын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс ҮБТДСургуулийн эмэгтэй багш нарын баг хүрэл медаль авлаа.

2015. 02-р сар.  ҮБТДС-ийн 2д ангийн оюутан З.Занабазар Чөлөөт бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчин болов.  ҮБТДС-ийн  оюутан З.Занабазар /55 кг/ алт, С.Билгүүн /60 кг/ алт, Х.Хишигбат /66 кг/ хүрэл, З.Сумъяабазар /74 кг/ мөнгө, Т.Тулга /55 кг/ мөнгөн, Эмчилгээ арга зүйн ангийн оюутан Э.Оюун-Эрдэнэ /59 кг/ хүрэл медаль авчээ.

2015. 02 сар. Монголын спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын холбооныы ээлжит чуулганд биеийн тамир, спортын зүтгэлтнүүд чуулав.

2015. 03-р сар. Монголын оюутны спортын "Универсиад -2015" их наадмын таеквондогийн тэмцээнээс ҮБТДСургуулийн таеквондогийн баг тамирчид ганцаарчилсан төрөлд: Эрэгтэй: Б.Батхүү /60 кг/ хүрэл, О.Оюунбилэг /65 кг/ мөнгө, О.Билгүүн /-75кг/ алт, Эмэгтэй: Э.Хишгээ /-60кг/ мөнгө, Ж.Баянжаргал /+60 кг/ мөнгөн медаль авчээ.

Багийн тулааны төрөлд ҮБТДС-ийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

Байгууллагын нэгдсэн дүнгээр ҮБТДСургууль мөнгөн медаль авлаа. Шилдэг эрэгтэй тамирчинаар ҮБТДС-ийн тамирчин О.Билгүүн тодорлоо.

2015. 03-р сар. Монголын Оюутны спортын “Универсиад-2015” их наадмын волейболын тэмцээнд эрэгтэй 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглосноос хагас шигшээ тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБТДСургуулиуд шалгаран үлдэж, МУИС-ҮБТДСургуультай хүрэл медалийн төлөө тоглож, Б.Хэрлэн дасгалжуулагчтай Б.Мөнхбаяр ахлагчтай ҮБТДСургуулийн баг хагас шигшээ хүртэл сайн тоглосон боловч медалийн төлөө тоглолтондоо хожигдол хүлээн МОСХ-ны хүндэт өргөмжлөл гардан авлаа.

2015. 04-р сар. 2015 оны Монгол Улсын чөлөөт бөхийн Залуучуудийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр Олон улсын дасгалжуулагч, докторант Ц.Баярсайхан, спортын мастер Ц.Гантөгс дасгалжуулагчтай  ҮБТДС-ийн баг 48 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

2015. 04-р сар. “Универсиад-2015” наадмын аэробикийн тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд:  ҮБТДСургуулийн оюутан У.Насанбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд: оюутан Б.Отгонтуяа алтан медаль, хосын төрөлд: оюутан Б.Отгонтуяа, О.Содгэрэл нар  мөнгөн медаль, тэмцээний гурвалсан төрөлд: оюутан Б,Мягмаржав, О.Содгэрэл, У.Насанбаяр нар 19,560 оноогоор алтан медаль, О.Содгэрэл, У.Насанбаяр, Б.Мягмаржав, Н.Мөрөн, Б.Отгонтуяа, О.Эрдэнэдэлгэр, Г.Очмандах, Э.Жавхлантөгс нар мөнгөн медаль авчээ. Байгууллагын нэгдсэн дүнгээр:  ҮБТДСургууль тэргүүллээ.

2015. 04-р сар. Монгол Улсын гавьяат багш, доктор (Sc.D), профессор академич, спортын мастер Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Оюутны спорт-Универсиад наадам” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болж  ҮБТДСургуулийн оюутан Д.Намжилын “Монголын оюутны баг, тамирчдын Универсиад наадамд үзүүлсэн амжилт” сэдэвт илтгэл 67 оноогоор түрүүлж алт авч БНСУ-д 2015 оны 7-р сард болох “FISU Conference”-д илтгэлээ хэлэлцүүлэх эрх авчээ.

Энэхүү хурлыг Монголын оюутны спортын холбоо, “Цогт Гонгорын Лхагвасүрэн” сантай хамтран жил бүр зохион байгуулан явуулахаар шийдвэрлэжээ.

2015.04-р сар. Монголын оюутны спортын “Универсиад-2015” наадмын ширээний теннисний тэмцээн хоёр өдрийн турш "Оч" клубт болж, эрэгтэй, эмэгтэй баг, ганцаарчилсан, холимог хос гэсэн төрлүүдээр явагдсан юм.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд: ҮБТДС-ийн оюутан Ж.Мөнхзориг мөнгөн медаль,

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд: оюутан Урантогос хүрэл медаль,

Холимог хосын төрөлд: оюутан  Ж.Мөнхзориг, Б.Ууганцэцэг нар хүрэл медаль,

Байгууллагын нэгдсэн дүнгээр: ҮБТДС 60 оноогоор  III байрт  шалгарчээ.

2015. 04-р сар. Монголын оюутны спортын “Универсиад -2015” наадмын шатрын тэмцээний  Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд: ҮБТДСургуулийн оюутан, Олон улсын мастер Г.Мөнхгал /6,5 оноо/ авч  I байр, Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд: ҮБТДСургуулийн оюутан Ө.Нямтуяа /5,5 оноо/-оор мөнгөн медаль,  С.Сарантунгалаг /5,5 оноо/-оор хүрэл медаль,  Байгууллагын нэгдсэн дүнгээр: ҮБТДСургууль түрүүлэв.

2015.04-р сар. ҮБТДС-ийн онол арга зүйн тэнхимийн багш Ү. Мөнхдагва, Г.Хулан нарын шинэ бүтээл “Оюутны тэмүүлэл амжилтын үндэс” оюутны эрдэм шинжилгээ, бие даах ажлын зөвлөмж хэвлэгджээ.

2015.04-р сар. Монгол Улсын спортын нэрт зүтгэлтэн, гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, Академич, хөнгөн атлетикийн спортын мастер Гонгорын Лхагвасүрэнгийн гэгээн дурсгалыг мөнхжүүлж “Ган зам, тамирчны зам, эрдмийн зам, миний зам” дурсамж номын нээлт өндөр зохион байгуулалттай болж жаргав. Тус номыг ҮБТДС, “Цогт Гонгорын Лхагвасүрэн” сангаас ивээн тэтгэж хэвлүүлсэн юм.

2015. 05-р сар. Монголын оюутны спортын “Универсиад-2015” наадмын ширээний теннисний тэмцээн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд: ҮБТДСургуулийн оюутан Ж.Мөнхзориг мөнгөн медаль,  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд: ҮБТДСургуулийн оюутан Урантогос хүрэл медаль авчээ.

Багийн төрөлд тамирчид их өрсөлдөөнтэй тоглосон. Холимог хосын төрөлд: ҮБТДСургуулийн оюутан тамирчид Ж.Мөнхзориг, Б.Ууганцэцэг нар хүрэл медаль авлаа. Байгууллагын нэгдсэн дүнгээр: ҮБТДС 60 оноогоор III байрт шалгарлаа.

2015. 05-р сар. Монголын оюутны спортын “Универсиад-2015” наадмын шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 6,5 оноогоор ҮБТДС-ийн оюутан, Олон улсын мастер Г.Мөнхгал алтан медаль, 5,5 оноотой ҮБТДСургуулийн оюутан Ө.Нямтуяа мөнгөн медаль, 5,5 оноогоор ҮБТДС-ийн оюутан С.Сарантунгалаг хүрэл медаль авлаа.

Байгууллагын нэгдсэн дүнгээр:  ҮБТДСургууль 17,5 оноогоор алтан медаль авч түрүүлэв.  

2015. 07 сар. БНСУ-д –“FISU Conference”-д ҮБТДСургуулийн оюутан Д.Намжил “Монголын оюутны багтамирчдын Универсиад наадамд үзүүлсэн амжилт” илтгэлээ хэлэлцүүлнэ.

2015. 12 сар.

ҮБТДСургуулийн чөлөөт бөхийн тамирчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидтай 25 хоногийн бэлтгэл хийлээ.

2015. 11 сар. ҮБТДС-ийн спорт зааланд “Оюутны универсиад-2015 наадам”-ын чөлөөт бөхийн тэмцээнд ҮБТДСургуулийн багийн тамирчид 10 дахь удаагаа түрүүлжээ.

Волейбол: Б.Хэрлэн дасгалжуулагчтай Б.Мөнхбаяр ахлагчтай ҮБТДСургуулийн баг хагас шигшээ хүртэл сайн тоглосон боловч медалийн төлөө тоглолтондоо хожигдол хүлээн VI байрт шалгарч МОСХ-ны хүндэт өргөмжлөл гардан авлаа.

“Модон бөмбөг”-ийн тэмцээн: V байрт шалгарчээ.

“Футзал”-ын тэмцээн Спортын мастер С.Мөнх-эрдэнэ дасгалжуулагчтай, Ц.Мөнгөншагай ахлагчтай ҮБТДСургуулийн баг тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.

Сагсан бөмбөгийн: ҮБТДС XI байрт орсон.

Гандболын тэмцээн:  ҮБТДСургууль V байрт шалгарчээ. Тэмцээн улам өрсөлдөөнтэй болж хагас шигшээ тоглолтууд нэмэлт цагаар шийдвэрлэгдэж байсан нь жилээс жилд тамирчдын ур чадвар дээшилж байгааг харуулж байна.

Спорт аялалын тэмцээн: Аялалын явцад жагсаал зохион байгуулалт, цувааны явц, багийн аялалын бэлтгэл, орон зай баримжаалах, техник хэрэгслийг шалгах, уулын оргил булаах, хөгжөөнт буухиа, отгийн ариун цэвэр шалгах, газрын зураг ашиглан орон зай баримжаалах зэрэг шалгуур төрлүүдээр багуудыг өрсөлдүүлэн оноо өгч дүгнэсэн юм. ҮБТДСургууль V байрт орлоо.

2015. 05-р сар. Оюутны “Универсиад-2015” наадмын гүйлтийн тэмцээн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болж

Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль зэрэг сургуулийн баг тамирчид жигд хувцас, гүйлтийн нэгдсэн дугаартай, зохион байгуулалттай бусдаасаа илүү тодорч харагдаж байлаа.

 Нийтийн кросс гүйлтэнд оюутнууд гүйсний дараа сургууль тус бүрээс эмэгтэй 3, эрэгтэй 3 шилдэг гүйгч тамирчинг шалгаруулах гүйлтийн тэмцээн болж оюутнууд тамирчидаа дэмжсэн юм.

Эрэгтэйчүүдээс: Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн тамирчин Ц.Бямбажав мөнгөн медаль, эмэгтэйчүүдээс: ҮБТДС-ийн тамирчин Б.Мөнхзаяа алтан медаль авлаа.

2015.05-р сар. “Универсиад-2015 наадам”-ын спортын шилдэг 6 сургууль шалгарснаас багийн нэгдсэн дүнгээр ҮБТДСургууль II байрт орлоо.

Нийт алтан медаль-19, мөнгөн медаль-17, хүрэл медаль-13 бүгд 49 медалиар энгэрээ мялааж 94 оноогоор II байрт шалгарсан юм. 

2015. 06-р сар. ҮБТДСургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, спортын гимнастикийн ОУХМ Л.Алтанцэцэг “Монголын цаг агаар-газар зүйн янз бүрийн бүсэд суралцагчдын бие бялдрын хөгжилт, бие бялдрын бэлтгэлжилтийг харьцуулсан судалгааны үр дүн дээр тулгуурлан биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг өргөжүүлэх сурган хүмүүжүүлэх үндэслэлүүд” сэдвээр Монгол Улсын тав дахь шинжлэх ухааны доктор, энэ салбартаа шинжлэх ухааны доктор (Sc.D) хамгаалсан анхны эмэгтэй эрдэмтэн юм.   

2015. 07-р сар. Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн бэлэгдэл болсон дэлхийн оюутны спортын XXVIII “Универсиад-2015” их наадам БНСУ –ын Гванжу их амжилттай болж өндөрлөлөө.

2015. 08 сар. Universiade Gwangju International Sport  Science Congress in commemoration of the 1988  seoul Olympic games  “The impact of university sports on the global community” congress proceeding олон улсын  эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд:

Биологийн ухааны доктор (Ph.D) Л.Гүндэгмаа, Доктор (Sc.D) Е.З.Година, Доктор (Ph.D) Е.А. Бондарева, Доктор (Sc.D) Л.Алтанцэцэг, Докторант Ш.Бат-Эрдэнэ нарын “Монголын бөхийн  болон хөнгөн атлетикийн тамирчдын  антропогенетик ба морфофункционал үзүүлэлтүүдийн дүн шинжилгээ”,
Докторант Д.Өлзийжаргал, Р.Түвшинжаргал, магистр Р.Лхагвасүрэн нарын ”Монголын багтамирчид дэлхийд гаргасан амжилт ”,
 Удирдагч багш докторант Р.Түвшинжаргал, ҮБТДС-ийн 4е ангийн оюутан Д.Намжил “Монголын оюутны баг, тамирчдын универсиад наадамд үзүүлсэн амжилтыг  судалсан нь” илтгэлүүдээ амжилттай хэлэлцүүлжээ.
2015. 09-р сар. Монголын хүүхдийн спортын V их наадмыг зохион байгуулах үйл ажиллагаанд ҮБТДСургуулийн оюутнууд идэвхтэй оролцож дурсгалын цом авлаа.

2015. 10-р сар. ҮБТДСургуулийн чөлөөт бөхийн тамирчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидтай 25 хоногийн хамтарсан бэлтгэл, сургалт хийлээ.

2015. 10-р сар. Монголын багш нарын баяраар боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр ҮБТДСургуулийн багш, хүний их эмч, дэд профессор Т.Баатар, дэд профессор Л.Алимаа нарыг шагнав.

Боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр докторант Р.ТҮвшинжаргал, магистр Р.Лхагвасүрэн нарыг шагнав.

Монгол Улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчилан дэлгэрүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Алтан медаль”-иар магистр Д.Шүрэнцэцэг, Б.Пүрвээ нарыг шагнав.

2015 он. Монгол Улсын гавьяат тамирчин Д.Оюунболдын хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээний “Шилдэг бөх”-ийн шагналыг ҮБТДСургуулиас   “Хангай клуб”-ын тамирчин Д.Балжиннямыг, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай  шагналыг “Алдар” спорт хорооны тамирчин Б.Болор-Эрдэнэ нарыг шагнасан байна.  

2015. 11-р сар. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа “Дуулиан-2020” тэмцээнд Их талын дуулиан ТББ-тай ҮБТДСургууль хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

2015. 11-р сар. ҮБТДСургууль байгуулагдсаны 25 жилийн ойг угтсан “Undes ludo cup-2015” Оюутны анхдугаар тэмцээн болов. Багийн дүнгээр ҮБТДСургууль мөнгөн медаль авлаа. Уран барилдааны шагналыг эрэгтэйчүүдээс ҮБТДС-ийн оюутан М.Мөнхдалай, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан М.Ичинхорлоо нар шалгарлаа.

2015. 11-р сар. “Бие бялдрын хүмүүжил-Олимпийн боловсрол-Их спорт” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд:

 “Эрдэмтэн-судлаач” багш нарын шагналт байр эзлэсэн илтгэлүүдийг дурьдвал: “Спортын гэмтэл бэртлийн дараах эмнэлгийн анхны тусламж” сэдвээр ҮБТДС-ийн багш, хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ I байр;

“Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн 1-р ангийн сурагчдын бие бялдрын хөгжилтийг судалсан нь” сэдвээр ҮБТДС-ийн багш, докторант Р.Түвшинжаргал тусгай байрт шалгарлаа.

“Оюутан-судлаач”-дын шагналт байрт:

Универсиад-2014” оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний бэртэл гэмтэлд хийсэн судалгаа” сэдвээр ҮБТДС-ийн оюутан Э.Балжинням, Б.Майнбаяр I байрт, удирдсан багш хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ;
“Монголын хүүхдийн спортын их наадамд үзүүлсэн амжилтанд дүн шинжилгээ хийсэн нь” сэдвээр ҮБТДС-ийн оюутан Д.Намжил II байрт, удирдсан багш докторант Р.Түвшинжаргал;
“Дунд ангийн сурагчдын бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан нь” сэдвээр ҮБТДС-ийн оюутан Д.Шинэцэцэг III байрт, удирдсан багш, докторант  Д.Өлзийжаргал нар шалгарлаа.
2015. 11-р сар. Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.  Арга зүйчдийн, ЕБС-ийн багш нарын, Оюутны  ангилалд илтгэл хэлэлцүүлсэн. Оюутны ангилалд:

Тэргүүн байрт “Дунд ангийн сурагчдын бие бялдрын хөгжилт бэлтгэлжилтийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан” сэдвээр ҮБТДСургуулийн оюутан Д.Шинэцэцэг, дэд байр “Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн 12-17 насны тамирчин-сурагчдын бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилт, энгийн хариу үйлдлийн хурданд хийсэн судалгаа” сэдвээр ҮБТДС-ийн Биеийн тамирын эмчилгээний арга зүйчийн 2-р дамжааны оюутан Б.Аюуш, Э.Цэрэндэжид нар шалгарчээ.  

2015. 11-р сар. Монгол Улсын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын салбарын “ТЭМҮҮЛЭЛ” шагнал, 2015 оны шилдэг дасгалжуулагчаар ҮБТДСургуулийн багш Э.Мөнх-Оргил шалгарлаа.

2015. 11 сар.

Монголын оюутны спортын XIV наадмын шатрын тэмцээний  эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ҮБТДСургуулийн оюутан Г.Мөнхгал түрүүлж багийн дүнгээр II байрт шалгарлаа. ҮБТДСургуулийн багш  Б.Хэрлэн, Д.Ганболд дасгалжуулагчтай баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

2015. 12-р сар. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр "Эрдэмтдийн зөвлөл"-ийг байгууллаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд ҮБТДСургуулийн захирал доктор  (Sc.D), профессор Л.Алтанцэцэг орсон байна. Эрдэмтдийн зөвлөл нь Олимпийн хөдөлгөөн, биеийн тамир, спортын бодлого, шинэчлэл, хөгжлийн асуудлыг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гаргах болон хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиг үүрэгтэй ажиллах юм.       

2015. 12-р сар. ҮБТДСургуулийн оюутан, спортын мастер Э.Ариунтунгалаг                                                        гүйлтийн цанын насанд хүэргчдийн  улсын аварга, Монголын цанын холбооны шилдэг тамирчин, БНХАУ-ын Ченчун хотноо болсон цанын спортын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс Монголын тамирчдаас анх удаа алтан медаль хүртсэн.

2015. 12-р сар. Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит өсвөр үеийн уламжлалт “Олимпийн одод” чөлөөт бөхийн тэмцээн IХ дэх удаагаа Орхон аймагт болсноос  ҮБТДС-ийн Ц.Баярсайхан, Ц.Гантөгс дасгалжуулагчтай баг тамирчид З.Занабазар /61 кг/ алтан медаль, Б.Золзаяа /72 кг/ хүрэл медаль, Б.Отгонбаяр /74 кг/ хүрэл медаль, Б.Батзаяа /66 кг/ хүрэл медаль, Х.Хишигбат /74 кг/ хүрэл медаль, Н.Насанбуян /55 кг/, алтан медаль, Л.Даваажамц /96 кг/ хүрэл медаль хүртлээ.

2015. 12-р сар. Тайлан улсын Бангкок хотноо болсон  байт харвааны Дэлхийн цомын тэмцээнд ҮБТДСургуулийн оюутан, спортын мастер Б.Номин-Эрдэнэ түрүүлж, спортын мастер Ч.Оюунтунгалаг хоёрдугаар байрт шалгарлаа.

2015. 12- сар. БНСУ-ын Гванжу хотноо болсон дэлхийн оюутны спортын XXVIII “Универсиад – 2015” их наадмын олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд ҮБТДСургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор Л.Гүндэгмаа, докторант Т.Түвшинжаргал, магистр Р.Лхагвасүрэн, докторант Д.Өлзийжаргал нар илтгэлүүдээ хэлэлцүүлж, докторант Ш.Бат-Эрдэнэ оюутны шигшээ багшийн эмчээр ажиллав.

2015. 12 сар. Монголын оюутны универсиад их наадмаас ҮБТДСургууль алт-19, мөнгө-6, хүрэл-13 бүгд 43 медаль авч II байрт шалгарлаа.