2016 он

2016 он

2016. 01-р сар. Нийслэлийн биеийн тамир, спортын газар, ҮБТДСургууль хамтран ЕБС-ийн багш, арга зүйчдэд зориулсан “Хөдөлгөөн-эрүүл мэнд” сэдэвт сургалтыг “ЕБС-ийн дунд ангийн сурагчдын уран хөдөлгөөнт гимнастикийн заавал эзэмших дасгалыг заах” сэдвээр Б.Сумъяадорж /ҮБТДСургуулийн багш/, Б.Отгонтуяа /ҮБТДСургуулийн оюутан/ нар хамтран зохион байгуулав.

2016. 02-р сар. Монголын Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг ҮБТДС-ийн оюутан Г.Мөнхгал,  14,5 оноогоор ҮБТДСургууль II байрт оров.

2016. 02-р сар. Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах тэмцээний Эмэгтэй баг: Б.Хэрлэн дасгалжуулагчтай, Б.Түвшинжаргал ахлагчтай ҮБТДСургуулийн баг тамирчид хүрэл медаль авлаа.

2016. 02-р сар. Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор ҮБТДСургуулийн тамирчин Д.Эрдэнэбулганыг шалгаруулан өргөмжлөл, алтан медаль, тусгай шагналаар шагнав.

2016. 03-р сар. Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэй  61 кг-ын жинд барилдсан  Д.Балжинням өмсөх мэхийг уран сайхан хийж 86 кг-ын жинд зодоглосон М.Цогтгэрэл дэвжээтэй шахаж эргүүлэх мэхийг чадамгай хийж байлаа.

 Олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга 3 дахь удаагаа, дэлхийн аварга шалгаруулах тэмцэний мөнгөн медальт ОУХМ Б.Номин, ОУХМ Э.Гантуяа, З.Занабазар, спортын мастер Б.Болортуяа, Д.Хатанбаатар нар оюутны УАШТ-ний хошой аварга боллоо.

2016. 03-р сар. ҮБТДСургуулийн багш Ц.Баярсайхан, Ц.Гантөгс дасгалжуулагчтай баг түрүүлжээ.

Монголын Оюутны Спортын Аварга шалгаруулах тэмцээнд ҮБТДСургуулийн оюутан тамирчид дараах медалиудыг хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн /57 кг/-ын жинд:  З.Занабазар /Өсвөрийн азийн аварга/ алтан медаль,

/61 кг/-ын жинд:  Т.Түвшинтулга /Оюутны дэлхийн аварга/ алтан медаль,

/70 кг/-ын жинд: Д.Хатанбаатар  алтан медаль,

/86 кг/-ын жинд: Б.Нямбаяр /Залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт/ алтан медаль,

/97 кг/-ын жинд:  Э.Төгөлдөр алтан медаль,

/65 кг/-ын жинд:  Б.Өсөхбаатар  мөнгөн медаль,

/74 кг/-ын жинд: Б.Цогтгэрэл мөнгөн медаль,

/86 кг/-ын жинд: М.Цогтгэрэл мөнгөн медаль,

/97 кг/-ын жинд:  Б.Өлзийсайхан  мөнгөн медаль,

/57 кг/-ын жинд: Б.Далайбаяр хүрэл медаль,
            /61 кг/-ын жинд:  Д.Балжинням хүрэл медаль,

/65 кг/-ын жинд:  Б.Нэмэхбаяр, Б.Наранболд нар хүрэл медаль,

/86 кг/-ын жинд: З.Мөнхзолбоо  хүрэл медаль,

/125 кг/-ын жинд: Б.Эрдэнэбаатар хүрэл медаль,

Эмэгтэйчүүдийн /60 кг/-ын жинд:  Б.Шоовдор  алтан медаль,

/63 кг/-ын жинд:  Б.Нямгэрэл алтан медаль,

/53 кг/-ын жинд:  Б.Мөнхнар мөнгөн медаль,

/63 кг/-ын жинд:  Цэенпилийн Шинэхүүхэн мөнгөн медаль,

/69 кг/-ын жинд:  Энх-Амарын Даваанасан мөнгөн медаль,

/48 кг/-ын жинд: Г.Пүрэвсүрэн  хүрэл медаль,

/53 кг/-ын жинд:  Б.Дөлгөөн  хүрэл медаль,

/55 кг/-ын жинд: Б.Болор-Эрдэнэ  хүрэл медаль,

/58 кг/-ын жинд:  Э.Пүрэвжаргал  хүрэл медаль,

/69 кг/-ын жинд:  О.Оюунгэрэл  хүрэл медаль,

/75 кг/-ын жинд: Б.Даваацэрэн хүрэл медаль,

2016. 03-р сар. Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан “Үндэсний өв сан- их спорт” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал багш судлаач, оюутан магистрант гэсэн 2 ангилалаар явагдлаа.
Багш судлаач нарын ангилалд:

Тэргүүн байрыг ҮБТДС-ийн багш, доктор(Ph.D), дэд профессор Л.Гүндэгмаа “ҮБТДС-д 2010-2015 онд хэрэгжсэн эрдэм шинжилгээ судалгааны төсөлт ажлын үр дүн” сэдвээр,
Хоёрдугаар байрыг МССДуСургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор Р.Ганбаатар “Өсвөрийн тамирчдыг бэлтгэх цогц асуудал” сэдвээр,
Гуравдугаар байрыг ХУД-ийн Тусгай хэрэгцээт боловсрол олгох 63-р сургуулийн багш Н.Хишигмаа “Тархины саатай 1-5 дугаар ангийн сурагчдын зарим үзүүлэлтийг судалсан нь” сэдвээр,
Тусгай байрыг ҮБТДСургуулийн номын санч, магистр Б.Пүрвээ “Дээд сургуулийн багш, оюутны харилцааны зарим асуудлыг судалсан нь” сэдвээр тус тус байр эзэллээ.
Оюутан магистрантын ангилалд:

Тэргүүн байрыг “Сагсан бөмбөгийн талбайн стандарт хэмжээнүүдийг харьцуулан судалсан нь” сэдвээр ҮБТДС-ийн магистрант Ш.Мэндбаяр,
Хоёрдугаар байрыг “Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий техник, тактикийн судалгаа” сэдвээр ҮБТДС-ийн 4е ангийн оюутан Д.Намжил,
Гуравдугаар байрыг “Ширээний теннисний өсвөр насны эхлэн хичээллэж буй тамирчдын бие бялдрын хөгжилтөд хийсэн харьцуулсан судалгаа” сэдвээр ҮБТДС-ийн 3а ангийн оюутан Б.Явуухулан,
Тусгай байрыг “ЕБС, МСҮТ-ийн 16 насны сурагчдын бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан нь” сэдвээр 4б ангийн оюутан Д.Шинэцэцэг нар тус тус эзэллээ.
2016. 03-р сар. Оюутны улсын аварга шалгаруулах жүдогийн тэмцээнд ОУХМ Б.Мөнгөнтуяа, спортын мастер Д.Дорждагва дасгалжуулагчтай Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль хоёрдугаар байрт орлоо.

Оюутны улсын аварга шалгаруулах жүдогийн тэмцээний ҮБТДСургуулийн медальт байрт шалгарсан тамирчид: 

Эрэгтэй: /66кг/-ын жинд:  Ц.Цогтбаатар алтан медаль,

/73кг/-ын жинд:  Б.Пүрэвдаваа алтан медаль,

/73кг/-ын жинд:  Э.Баярбаатар  мөнгөн медаль,

/81кг/-ын жинд:  Б.Мөнхжаргал мөнгөн медаль,

/60кг/-ын жинд:   Г.Баттулга хүрэл медаль,

/66кг/-ын жинд:  Н.Мөнхбаяр, М.Ганболд нар хүрэл медаль,

73кг/-ын жинд:  Г. Мөнх-Эрдэнэ хүрэл медаль,

/90кг/-ын жинд: Б.Бат-эрдэнэ хүрэл медаль,

/+100кг/ын жинд: Б.Батжаргал хүрэл медаль,  


Эмэгтэй /48кг/-ын жинд:  М.Долгоржав алтан медаль,  

/52кг/-ын жинд: Б.Болор-Эрдэнэ мөнгөн медаль,

/-78кг/-ын жинд: Г.Сарангоо мөнгөн медаль,

/57кг/-ын жинд Г.Буянхишиг хүрэл медаль,

/+78кг/-ын жинд: Г.Гантогос, Н. Балжинням нар хүрэл медаль авлаа.

           2016. 03 сар. Сүхбаатар дүүрэгт Биеийн тамир, спортын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит "Бие бялдрын хүмүүжил-Их спорт- Шинжлэх ухаан" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хуралд:

II байрт-“Биеийн тамир, спортын тулгамдаж буй асуудлыг судалсан нь” илтгэгч /Д.Намжил-ҮБТДСургуулийн оюутан/ шалгарчээ.

2016. 3 сар. Чөлөөт бөхийн барилдааны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Гантөгс нарын дасгалжуулсан баг түрүүлэв.

2016. 04-р сар. Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, академич, хөнгөн атлетикийн спортын мастер Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Биеийн тамирын хичээлийн технологийн шинэчлэл, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх арга зүй” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулсан.

Эхний хэсэгтээ доктор (Ph.D), профессор Д.Бордух “Нутгаас төрсөн алдартан” сэдвээр, доктор (Sc.D), профессор Л.Алтанцэцэг “Спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын нэрт зүтгэлтэн” сэдвээр, (Ph.D) Л.Гүндэгмаа “Өндөр зэрэгтэй тамирчдын бэлтгэх арга зүй” шинжлэх ухааны туршилтыг орчин үеийн спортын хөгжилд ашиглаж буй судалгааны ажил” сэдвээр илтгэл тавьж, ҮБТДСургуулийн үүсгэн байгуулагч, банк санхүүгийн тэргүүний ажилтан Д.Буянтогтох шагнал гардуулж баяр хүргэв.

2016. 04 сар. Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах Гандболын тэмцээний ҮБТДСургууль VI байрт оржээ.

2016. 04-р сар. Оюутны улсын аварга шалгаруулах футзалын тэмцээний ҮБТДСургуулийн баг тамирчид 4/1 шигшээд хожигдсон тоглолтын бөмбөгний зөрүүгээр V  байрт шалгарлаа.

2016. 04-р сар. Оюутны улсын аварга шалгаруулах таэквондогийн тэмцээний эрэгтэй: /-75 кг/-ын жинд О.Билгүүн алтан медаль, /+75 кг/-ын жинд: Б.Сэргэлэнбат мөнгөн медаль,  /-65 кг/-ын жинд: Р.Мөнхболд мөнгөн медаль,  /-70 кг/-ын жинд: Ц.Мөнгөн хүрэл медаль, эмэгтэй /-60 кг/-ын жинд: С.Янжинлхам алтан медаль, /+60 кг/-ын жинд: Э.Хишгээ мөнгөн медаль, /+60 кг/-ын жинд: Ж.Баянжаргал хүрэл медаль,

Тэмцээний нэгдсэн дүнгээр: М.Оюунбилэг дасгалжуулагчтай ҮБТДСургууль түрүүлэв.

2016. 04 сар. Монголын Оюутны Спортын Холбоо, Спортын Шинжлэх Ухаан, Биеийн тамирын Боловсролын Холбоо хамтран зохион байгуулсан “Монгол Улсын Гавъяат Багш, Шинжлэх ухааны Доктор(Sc), Профессор Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Оюутны спорт -дээд боловсролын биеийн тамир” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний онол практикийн  бага хурал зохион байгуулагдлаа. 

I-р байрт ҮБТДСургуулийн 3-р дамжааны оюутан Э.Балжинням, Б.Майнбаяр нарын “Универсиад-2015” Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний үеийн бэртэл гэмтэлд хийсэн судалгаа оржээ.

2016. 04 сар. Оюутны улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээний хосын төрөлд ҮБТДСургуулийн Г.Алтаншагай, И.Энхцацрал нар мөнгөн медаль, нэгдсэн дүнгээр Б.Сумьяадорж дасгалжуулагчтай ҮБТДСургууль хүрэл медалийн эзэд боллоо.

2016. 05-р сар. Монголын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн спортын 11 төрлөөр зохион байгуулагдаж дүнгээ “Бага оноо”-ны журмаар дүгнэхэд: доктор  (Sc.D), профессор Л.Алтанцэцэг захиралтай Үндэсний БТДСургууль 94 оноогоор хоёрдугаар байрт орсон.

2016. 05 сар. Япон улсын Спортын шинжлэх ухааны их сургуулийн 125 жилийн  ойн ёслолын арга хэмжээнд  ҮБТДСургуулийн захирал, доктор (Sc.D), профессор Л.Алтанцэцэг, магистр Ц.Ариунаагийн хамт уригдан оролцож, хоёр сургуулийнхаа цаашдаа үргэлжлүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

2016. 06-р сар. БНСУ-ын Инчон хотноо болсон аэробик гимнастикийн 14 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон аэробик бүжгийн төрөлд шилдэг зургаадугаар байрт шалгарч, мөн 4б ангийн оюутан О.Содгэрэл степ аэробикийн төрөлд хүрэл медаль хүртжээ.

2016.06-р сар. ҮБТДС-д ирж “ЖАЙКА”-гийн сайн дурын гишүүн Кавато Шоодай хамтран ажиллаж туршлагаа солилцлоо.

2016. 06-р сар. Бразил: “Рио де Жанейро-2016” Олимпийн их наадамд ҮБТДСургуулийг төгсөгч 12 оюутан, төгсөгч алдарт тамирчид оролцсон.

2016. 09-р сар. “Тал нутгийн Монгол-20” Олон улсын марафон гүйлтийн 20 дахь удаагийн тэмцээнд ҮБТДСургуулийн тамирчин Н.Мөнхбаяр, Б.Мөнхзаяа нар хамгийн том шагнал болох хурдан удмын хоёр дааганы эзэд боллоо.

2016.09-р сар. Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монголын спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын холбоотой хамтран “Спортын гэмтэл, бэртэлд үзүүлэх анхны тусламж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2016.  09-р сар. Япон Спортын шинжлэх ухааны их сургуулийн багш, дэд профессор Сакуро Норико ҮБТДСургуульд 7 хоног ажиллаа.

2016. 09-р сар. “Итгэл найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон гүйлтийн тэмцээнд С.Амартүвшин /1а/ хүрэл медаль, Ц.Бат-Оюун /1б/ хүрэл медаль, Ж.Мягмарсүрэн /1б/ хос алтан медаль, Г.Энхтамир /1б/ мөнгөн медаль, Б.Сүрэнжав /4а/ хүрэл медаль,  Б.Ганхишиг /4а/ алтан медаль, Г.Төртогтох /4а/ мөнгөн медаль, Б.Мөнхзаяа /4а/ алтан медаль, Г.Энх-Амар /3а/ хүрэл медаль, Т.Ариунтунгалаг /3а/ хүрэл медаль, С.Цэгмид хүрэл медаль, С.Мөнх-Эрдэнэ багш хүрэл медаль авлаа.

2016. 09-р сар. “Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаа”-ийн нэрэмжит 2016 оны ахмад мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 50-55 насны эрэгтэй уртын харайлтйн төрөлд С.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, 40-50 насанд Л.Алимаа зээрэнцэг, бөөрөнцөг  шидэлтийн төрөлд хос хүрэл медаль хүртсэн.

2016. 09-р сар. “Хувийн хэвшлийн анхны их, дээд сургууль” гэсэн нэртэй анхдагч 4  буюу ҮБТДСургуулийн 25 жилийн ойд зориулсан сонины тусгай дугаар хэвлэгдлээ.

2016. 09-р сар. “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ой”, “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнд Ж.Мягмарсүрэн /1е/ 10км-т тавдугаар байрт, Г.Ганхишиг /4а/ 10км-т алтан медаль, Э.Ариунтунгалаг /3а/ тавдугаар байрт, Б.Мөнхзаяа /4а/ /21км-т/ алтан медаль, Б.Сүрэнжав /4а/ /21км-т/ хүрэл медаль, Г.Энхтамир /1е/ /21км-т/ дөрөвдүгээр байрт, Ц.Оюунбат /1б/ / 10км-т/ есдүгээр байрт Б.Ванданпүрэв шагналт долдугаарт байрт шалгарав.

2016. 09-р сар. Вьетнам улсын Данан хотноо болсон Элсний Азийн наадмын аварга шалгаруулах тэмцээний Д.Балжинням /60кг/ алтан медаль хүртлээ.

2016. 10-р сар. Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, (Sc.D), профессор, академич, хөнгөн атлетикийн спортын мастер Г.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан ҮБТДСургуулийн 25 жилийн ой тохиож байна. (1991-2016 он)

2016.10-р сар. Энэтхэг улсын Пyнe хотод болсон “Pyne Masor Cup” олон улсын тэмцээнд ҮБТДСургуулийн оюутан З.Занабазар /57кг/ хүрэл медаль, төгсөгч оюутан Б.Батмагнай /65кг/ жинд барилдаж мөнгөн медаль, А.Мөнх-Эрдэнэ /61кг/, Т.Мөнгөншагай /86кг/ жинд амжилттай оролцсон байна.

2016. 10-р сар. ҮБТДСургуулийн оюутан чөлөөт бөхийн тамирчин Д.Балжинням Туркийн Чорум хотноо болж буй оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалыг 61 кг-ын жинд хүртжээ.

2016. 11-р сар. “Happy Land”-ийн нэрэмжит “Erdenet champion 2016” олимпийн таеквондогийн тэмцээнд ҮБТДСургуулийн оюутан Ж.Баяржаргал  алтан медаль хүртлээ.

2016. 11-р сар. ҮБТДСургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн “Монгол бөхийн өргөө”-нд 2016 оны 11-р сарын 24-нд ёслол төгөлдөр болж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, зууны манлай уяач Д.Даваахүү, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, шинжлэх ухааны доктор, профессор С.Батхуяг нарыг ҮБТДСургуулийн “ХҮНДЭТ ДОКТОР” цолоор шагнав.

2016. 12-р сар. Үндэсний спортын ууган гавьяат мастер, даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсэний 100 жилийн ойн үеэр “Дархан аварга Б.Түвдэндорж ба үндэсний бөх” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд ҮБТДСургуулийн багш, оюутнууд хамтран оролцож тэргүүлэв.

2016.12.08. “Монголын оюутын спортын шилдэг сургууль”-иар ШУТИС, Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль, МУБИС, Орон нутгийн сургуулиудаас "Говь-алтай аймгийн АШУҮИС" шилдгийн шилдэгээр шалгарлаа.

2016. 12 сар. ҮБТДСургуулийн оюутнуудын “Цасны баяр” боллоо.

Аэробик, гимнастикийн Олон улсын хэмжээний  мастер цолыг ҮБТДСургуулийн багш Б.Сумъяадорж, оюутан У.Насанбаяр, О.Содгэрэл нар хүртлээ.

2016. 12. 16-18. Олон улсын биеийн тамир, спортын их, дээд сургуулиудын холбоо, ОХУ-ын Спортын яам, Үндэсний олимпийн хороо, Үндэсний биеийн тамир, спорт, эрүүл мэндийн их сургууиуд хамтран Санкт-Петербург хотноо “Олимпийн спорт-бүх нийтийн спорт” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний XX чуулганд ҮБТДСургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг, Сургалтын албаны дарга, дэд профессор Ж.Цогоо нар оролцож илтгэл танилцууллаа.

2016. 12 сар. Монголын Үндэсний Олимпийн Хорооны  “Бөртэ чоно” шагналаар ҮБТДСургуулийг төгсөгч, Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын шүүгч, дасгалжуулагч Г.Ерөөлбат шагнагдав.

2016. 12 сар. Монголын гимнастикийн холбооны шилдэг дасгалжуулагчаар ҮБТДСургуулийн багш, дасгалжуулагч, ОУХМ Э.Мөнх-Оргил, ОУХМ О.Содгэрэл, У.Насанбаяр нар шилдэг оюутан тамирчин болов.