2017 он
2017. 02 сар. Казакстан улсын Алматы хотноо дэлхийн универсиад наадмын дор зохиогддог олон улсын эрдэм шинжилгээний чуулган “Университетский спор; здоровье и будущее общества” сэдэвт “Инноваци-Боловсрол-Спорт” уриан дор болж ҮБТДСургуулийн захирал, доктор (Sc.D), профессор Л.Алтанцэцэг оролцлоо.
2017. 09 сар. ҮБТДСургуулийн төгсөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Ч.Базарсүрэн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Д.Отгонцэцэг нарт сургуулийн хамт олон хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
2017. 03 сар. ҮБТДСургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран 5 дахь жилдээ багшилж байгаа биеийн тамирын багш нарт сургалт зохион байгууллаа.
2017. 03 сар. Жүдо бөхийн “Grand master” Улсын аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Б.Мөнгөнтуяа дасгалжуулагчтай баг түрүүлсэн.
2017. 04 сар. ҮБТДСургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, академич, хөнгөн атлетикийн спортын мастер Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Хүүхдийн спорт-өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын VII форум боллоо.
2017. 04 сар. ҮБТДСургуулийн Биеийн тамир, эмчилгээ арга зүйн тэнхим, Япон улсын Тоёома их сургуулийн хүний хөгжлийн тэнхимийн профессор доктор Казуо Хишизүме, Цукуба их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн туслах профессор Юми Хашизуми нартай бие бялдрын боловсрол, биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, судалгааны ажил дээр хамтран ажиллахаар гэрээ үзэглэв.
2017. 04 сар. ҮБТДСургууль “Универсиад-2017” оюутны спортын их наадамд спортын 10 төрлөөр оролцож алтан медаль 16, мөнгөн медаль 9, хүрэл медаль 11 бүгд 36 алтан медаль хүртэн 4 дараалан түрүүлэв.
2017. 05 сар. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГазрын даргын 2017 оны А/80 тоот иушаал, сорил авах Сарын аяны хүрээнд “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилын өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Биеийн тамир, эмчилгээ, арга зүйн тэнхимийн эрхлэгч Ш.Бат-Эрдэнийн “Хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох шалгуурын арга зүй” сэдэвт итгэл тэргүүлж, тусгай байрт оюутан Э.Балжиннямын илтгэлүүд шалгарлаа.
2017. 07 сар. “Монгол Улсын начин” хэмээх эрхэм цолыг ҮБТДСургуулийн төгсөгч Дармаагийн Тамир хүртлээ.
2017. 07 сар. ҮБТДСургуулийг “Монгол чанар” өргөмжлөлөөр, банк, санхүүгийн тэргүүний ажилтан, нягтлан бодогч Д.Буянтогтохыг “Шилдэг менежер” цол тэмдгээр шагналаа.
2017. 08 сар. Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ҮБТДСургуулийн оюутан Ази тивийн аварга, Дэлхийн Залуучуудын аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Зүүн Азийн наадмын аварга Эрдэнбатын Бэхбаяр шагнагдлаа.
2017. 08 сар. ҮБТДСургуулийн харъяа Биеийн тамир, спортын төрөлжсөн ахлах сургууль шинээр байгуулагдан анхны элсэлтээ авч, нээлтээ хийж сургалт, хүмүүжлийн ажил эхэллээ.
2017. 09 сар. Биеийн тамир, спортын салбарын “Шилдэг судлаач-2017” шалгаруулах Эрдэм шинжилгээний хуралд ҮБТДСургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, спортын гимнастикийн ОУХМ Л.Алтанцэцэг тэргүүн байрт, ҮБТДСургуулийн багш, доктор, профессор Д.Бордух бичсэн “Спортын менежмент” номыг шилдэг сурах бичгээр шалгарсан.
2017. 09 сар. ҮБТДСургуулийн самбо бөхийн ахмад мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Б.Мөнгөнтуяа дасгалжуулагчтай баг түрүүлэв. ҮБТДСургуульд Япон улсын параламентын гишүүн, Ниттайда спортын шинжлэх ухааны их сургуулийн ерөнхийлөгч, доктор Кенширо Мацунами зочиллоо.
ҮБТДСургуульд Япон улсын Ниттайда спортын шинжлэх ухааны их сургуулийн дэд профессор, багш Кажи Норико сан 3 дахь жилдээ ирж хичээл зааж байна.
Ази тивийн аварга шалгаруулах 6 дахь удаагийн аэробик, гимнастикийн тэмцээнд ҮБТДСургуулийн баг тамирчид амжилттай оролцлоо.
2017. 09 сар. Ази тивийн 6 дахь удаагийн аэробик, гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд ҮБТДСургуулийн аэробик, гимнастикийн 13 тамирчин оюутнууд оролцов.
2017. 10 сар. Олон улсын оюутны холбооноос санаачилсан “Дэлхийн алхалтын өдөр”-ийг тохиолдуулан ЭМЯ-наас 2017 оноос эхлэн Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн юм. ҮБТДСургуулийн багш, оюутнууд “Бүх нийтээрээ алхая” уриан дор болсон тэмцээнд идэвхтэй оролцов.
2017. 10 сар. Самбо бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ҮБТДСургуулийн оюутан Э.Мөнхбаясгалан мөнгөн медаль хүртсэн.
ҮБТДСургуулийн нийт багш, ажилчид, оюутнууд “Цусны донорын дэлхийн өдөр”-т цусаа бэлэглэж идэвхтэй оролцлоо.
2017. 11 сар. Монголын чөлөөт бөхийн холбоо, ҮБТДСургууль, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос хамтран “Чөлөөт бөхийн шүүгч бэлтгэх дадлага”-ыг зохион байгууллаа.
2017. 11 сар. Монгол Улсын ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ҮБТДСургуулийн оюутан, ОУХМ Ганбаатарын Одбаярыг шагналаа. Монгол Улсын гавьяат тамирчин цолыг ҮБТДСургуулийн оюутан, ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг хүртлээ.
2017. 12 сар. Монгол Улсын гавьяат тамирчин цолоор ҮБТДСургуулийг төгсөгч Ц.Шийрэв шагнагдлаа. МЧБХолбоо, ҮБТДСургууль, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороотой хамтран “Чөлөөт бөхийн шүүгч” бэлтгэх онол, практикийн сургалт, семинар зохион байгууллаа.
ҮБТДСургууль Монголын жүдо бөхийн холбоотой хамтарч “UNDES CUP” тэмцээнийг зохион байгуулж, манай баг тамирчид багаараа тэргүүн байрт шалгарлаа.