2018 он
2018. 02 сар. ҮБТДСургууль, Японы Хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн үндэсний төв, Цукубагын их сургууль, хамтран “Дасгал хөдөлгөөн нь Монгол хүүхдийн сурах чадвар, танин мэдэхүйн үйл ажиллагаа, бие махбодь, эрүүл мэндийн байдалд нөлөөлөх үр дүнг судлах нь” сэдэвт Монгол-Японы төсөл хэрэгжиж эхэллээ.
2018. 03 сар. “MNB SPORT” сувгийн нээлтийн ёслолд ҮБТДСургуулийн багш, оюутнууд оролцов.
2018. 03 сар. Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд ҮБТДСургуулийнхан багаараа тэргүүлсэн бол жүдо бөхийн тэмцээнд багаараа мөнгөн меадль хүртлээ.
2018. 04 сар. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ҮБТДСургуулийнхан Олон улсын оюутан залуу судлаачдын “Оюутны спорт: Үндэстэний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний 8 дугаар бага хурлыг хувийн хэвшлийн сургуулиудаас анх удаагаа амжилттай зохион байгууллаа.
ҮБТДСургуулийн “Хүндэт доктор” цолыг Олон улсын оюутны спортын гүйцэтгэх хорооны гишүүн, академич, доктор, профессор К.К.Закирьянов, ҮБТДСургуулийн Эрдмийн Зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Д.Бордух нар хүртэв. Бага хуралд 12 орны 317 залуу судлаач англи 11, орос 230, монгол 78 гурван хэлээр 149 бүтээлээ ирүүлснийг эмхэтгэл болгон хэвлэв.
2018. 04 сар. ҮБТДСургуулийн захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Алтанцэцэг, ОХУ-ын Уралын биеийн тамирын их сургуулийн С.Сериков нар хамтран ажиллах гэрээг үзэглэв.
2018. 04 сар. Улаан-Үүд хотод болсон “Махсимиха-2018” гүйлтийн цанын ойрын зайн болон марафон олон улсын тэмцээний элит ангилалд ҮБТДСургуулийн 4-р дамжааны оюутан Э.Ариунтунгалаг алтан медаль хүртлээ.
2018. 04 сар. Казакстан улсын Атырау хотод зохион байгуулагдсан боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс А.Нурлан 56кг жинд алт, Э.Цэндбаатар 64кг жинд хүрэл медаль хүртлээ.
2018. 05 сар. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс зохион байгуулсан “Оюутан эргүүл” нэгдсэн арга хэмжээнд ҮБТДСургуулийн “Оюутны зөвлөл, багш, оюутнууд оролцов.
2018. 05 сар. ҮБТДСургуулийн 3-р дамжааны оюутан М.Түмэнбаяр Олимпийн таэквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авлаа.
2018. 05 сар. 2018 оны Монголын оюутны аварга шалгаруулах тэмцээнд ҮБТДСургуулийн баг тамирчид 13 алт, 22 мөнгө, 33 хүрэл медаль авч мөнгөн медаль хүртлээ.
2018. 05 сар. Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан “Гэр бүл төлөвлөлт” сэдвээр гэр бүл судлаач, доктор, профессор Г.Намжил 1-4-р дамжааны оюутнуудад лекц уншив.
2018. 05 сар. ҮБТДСургуулийн хөнгөн атлетикийн баг тамирчид Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртлээ.
2018. 05 сар. Киргизстан улсын Ош хотноо боксын олон улсын тэмцээнд ҮБТДСургуулийн 3-р дамжааны оюутан О.Жаргалан алтан медаль хүртжээ.
2018. 05 сар. Увс аймгийн Тэс сумын харъяат, олимпийн хүрэл меадльт Монгол Улсын гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин Т.Артаг агсны хань Баярлах ханийнхаа нэрэмжит тэмцээнийг тохиолдуулан ҮБТДСургуульд 50%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр Увс аймгийн цогцолбор 2-р сургуулийн сурагч Г.Мөнхзул, Увс аймгийн ахлах 3-р сургуулийн сурагч Р.Баттулга нарыг шагналаа.
2018. 5 сар. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцсон ерөнхийлөгчийн иргэний танхимд болох “спорт ба эрүүл монгол үндэстэн” сэдэвт хэлэлцүүлэгт “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрын сорилын тухай”
Үндсэний БТДС-ийн захирал доктор Sc.D, Л.Алтанцэцэг, доктор Р.Ганбаатар илтгэл хэлэлцүүлсэн.
2018. 06 сар. ҮБТДСургуулийн баг тамирчид Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс 13 төрлөөр зохион байгуулагдаж, 13 алт, 22 мөнгө, 33 хүрэл, хамгийн буюу нийт 68 медаль хүртэн түрүүлэв.
2018. 06 сар. ҮБТДСургуулийн “Биеийн тамир, эмчилгээний арга зүй”-н тэнхимийн багш, Р.Түвшинжаргал “Тархины саатай хүүхдийн хөдөлгөөнийг засахад биеийн тамирын дасгал хэрэглэсэн үр дүн, арга зүйн судалгаа” сэдвээр Боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалав.
2018. 06 сар. ҮБТДСургуулийн Биеийн тамир эмчилгээний арга зүйн тэнхим, Японы нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн “Хүүхэд судлалын хүрээлэнгийн судлаач доктор (Ph.D) Кенжи Такенаратай хамтран IBM SPSS Statistics программ дээр ажиллах тухай сургалт зохион байгууллаа.
2018. 06 сар. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, “Их Монголын хүчтэн дэвжээ”-ний бөх, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Б.Өлзийсайхан Монгол туургатны бөхийн барилдааны “Буриад бөх”-ийн төрөлд амжилттай барилдаж үзүүрлэсэн.
2018. 07 сар. Солонгос улсад болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах таэквондогийн тэмцээнээс ҮБТДСургуулийн 2-р дамжааны оюутан О.Мөнхзолбоо оюутны дэлхийн аварга боллоо.
2018. 08 сар. “Оюутан цэрэг” хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжив.
2018. 09 сар. ҮБТДСургуулийн оюутан А.Нямсүрэн Японы спортын шинжлэх ухааны их сургуульд “Оюутан солилцоо” хөтөлбөрийн дагуу суралцахаар явлаа.
2018 09 сар. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүчирхэг Монгол” урлаг, спортын өдөрлөг “Эрүүл хэв маяг-Эрүүл ирээдүй” уриан дор Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж багш, оюутнууд хамтран оролцлоо.
2018. 09 сар. Олон улсын оюутны спортын өдрийг тохиолдуулан Богд ууланд алхалт зохион байгууллаа.
2018. 09 сар. ҮБТДСургуулийн багш, магистр Ү.Мөнхдагва БНХАУ-ын “Өвөр монголын их сургууль”-ийн монгол судлалын дээд сургуульд докторант, Ч.Болдбаатар Хятадын Хэбэй мужийн Хэбэй их сургуульд докторант, магистр Д.Шинэцэцэг Бээжингийн спортын их сургуульд магистрантурт, оюутан А.Нямсүрэн “Оюутан солилцоо хөтөлбөр”-ийн дагуу 2018-2019 оны хичээлийн жилд Япон улсын Биеийн тамир, спортын шинжлэх ухааны их сургуульд оюутан суралцаж байна.
2018 09 сар. ҮБТДСургуульд Япон улсын Биеийн тамир, спортын шинжлэх ухааны их сургуулийн багш, дэд профессор, athletic trainer Норико Кажи уламжлал ёсоор хүрэлцэн ирж оюутнуудад хичээл заав.
2018. 09 сар. Аргентин улс “Буэнос-Айрес-2018” Залуучуудын III олимпийн наадмаас ҮБТДСургуулийн оюутан Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар жүдо бөхийн төрөлд мөнгөн меадль хүртэв.
2018. 09 сар. ҮБТДСургуулийн багш нар, оюутнууд автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт, “Биеийн тамирын өдөрлөг”-т оролцлоо.
2018 10 сар. Гүрж улсын Тбилиси хотноо болсон Самбо бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ҮБТДСургуулийн оюутан Ц.Энхчимэг алтан медаль, О.Саруул, Лхагвадулам нар мөнгөн медаль, К.Ёолк, А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ.
2018. 11 сар. ОУХМ Б.Мөнхзаяа Япон улсад болсон марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээний мөнгөн медаль авлаа. Риогийн олимпод хурд сорихдоо 72-р байр эзэлсэн тэрбээр (3, 5, 10, 21, 42км)-д улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан м?даль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм.
2018. 12 сар. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Монгол Улсын начин А.Алтанхуяг багштай ҮБТДСургуулийн үндэсний бөхийн баг тамирчид Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан залуучуудын улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд багийн дүнгээр мөнгөн медаль хүртлээ.
2018. 12 сар. ҮБТДСургуулийн 4-р дамжааны оюутнууд Хандгайтын цанын баазад цанын спортын сургалтанд хамрагдаж байна.