2019 он
2019. 01 сар. ҮБТДСургуулийн магистрантурын 15 удаагийн төгсөлт болов.
2019. 04 сар. ҮБТДСургуулийн захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, ОУХМ Л.Алтанцэцэг Монголын багш нарын VII их хуралд тэргүүлэгч гишүүнээр сонгогдон хамт олноо төлөөлөн ажиллав.
2019. 04 сар. ҮБТДСургууль, Японы Хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн үндэсний төв, Цукубагын их сургууль, хамтран “Дасгал хөдөлгөөн нь Монгол хүүхдийн сурах чадвар, танин мэдэхүйн үйл ажиллагаа, бие махбодь, эрүүл мэндийн байдалд нөлөөлөх үр дүнг судлах нь” сэдэвт Монгол-Японы төсөл хэрэгжиж эхэллээ.
2019. 05 сар. Монгол Улсын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийнанхдугаар тэмцээний бүх тоглолтын нийлбэр үзүүлэлтээр (дундаж оноо 20.8, самбараас авалт 17.0, оновчтой довтолгоо 44.9, чөлөөт шидэлтийг 77.0%)-ийн үзүүлэлтэйгээр гүйцэтгэж шилдгийн шилдэг тоглогчоор шалгарсан “Бизнесийн чөтгөрүүд” багийн төвийн тоглогч, ҮБТДСургуулийн багш, ОУХМ Д.Баянжаргал шалгарлаа.
2019. 06 сар. ҮБТДСургуулийн магситрын XVI, Биеийн тамирын багшийнхөрвөх хөтөлбөрийн II төгсөлтөө хийв.
2019. 07 сар. Боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлийн дэргэдэх дээд боловсролын магадлан итгэмжлэх комисс, мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэх комиссын шийдвэрээр ҮБТДСургууль 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ.
2019. 07 сар. Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд явагдаж ҮБТДСургуулийн хөнгөн атлетикийн баг тамирчид 2 алтан медаль, 3 мөнгөн медаль, 4 хүрэл меадль хүртэж 4-р байрт шалгарав.
2019. 08 сар. ҮБТДСургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, (Sc.D), профессор Л.Алтанцэцэг Нийслэлийн биеийн тамирын багш нартай сайжруулсан хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүй сургалтаа амжилттай хийлээ.
2019. 08 сар. ҮБТДСургуулийн Спортын шинэ цогцолбор, спорт заал барих барилга байгууламжийн суурийг тавьлаа.
2019. 09 сар. Монголын оюутны спортын холбоо, ҮБТДСургууль хамтран “Олон улсын оюутны спортын өдөр”-ийг тохиолдуулан “Спорт заал”-нд “Universiade Lesson” уузалтыг зохион байгуулав. ҮБТДСургуулийн 3-р дамжааны оюутан Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг оролцож “Light Power” клубын тамирчид сагсан бөмбөгийн шоу тоглолтыг үзүүллээ.
2019. 09 сар. ҮБТДСургуулийн багш нар, оюутнууд БСШУСЯам, Биеийн тамир, спортын газрын нээлттэй өдөрлөгт оролцов.
2019. 10 сар. Казакстан улсын Алмата хотноо “Оюутны спорт; эрүүл мэнд ба үндэсний хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож Биеийн тамир, спортын академитай хийсэн хамтын ажиллагааны гэрээгээ сунгалаа.
2019 он. Чөлөөт бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга, “Хасу-Мегастарс” клубын тамирчин, ҮБТДСургуулийн оюутан, ОУХМ Н.Насанбуян
2019. 11 сар. Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич, хөнгөн атлетикийн спортын мастер Гонгорын Лхагвасүрэнгийн нэрэмжит “Цогт Гонгорын Лхагвасүрэн сан”-д сургуулийн 30 жилийн ойг угтан ашиглалтанд оруулахаар барьж байгаа хичээлийн өртгөтгөлийн байр, спорт-сургалтын иж бүрэн цогцолбор барилгын санхүүжилтэд зориулан үе үеийн төгсөгчид, магистр, докторууд, оюутан суралцагсад болон албан байгууллага, хувь хүмүүсийг хандив өргөхийг уриаллаа.
2019 он. МҮОХ, МҮОАкадеми хамтран “Биеийн тамир, спорт-олимпизм-хөгжил-Covid-19” сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн цахим хуралд ҮБТДСургуулийн Эмчилгээ арга зүйн тэнхимийн эрхлэгч Ш.Бат-Эрдэнэ “Спорт тоглоомын тамирчдын морфофункциональ онцлогийг судалсан нь” илтгэлээ хэлэлцүүлж 2-р байрт шалгарав.
2019. 10 сар. Казакстан улсын “Биеийн тамирын академи”-тай хамтын ажиллагааны гэрээгээ сунгах ёслолын үйл ажиллагаа болов.
2019. 10 сар. Казакстан улсын Алмата хотноо “Оюутны спорт-эрүүл мэнд ба үндэсний хөгжил” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд МОСХолбоо, ҮБТДСургууль, Мон-Алтиус БТДС-ийн захирал багш нар оролцов.
2019. 10 сар. Биеийн таирын их сургуулиудын олон улсын холбооны хуралд захирал Л.Алтанцэцэг, Л.Алимаа, Нямцэрэн, Р.Лхагвасүрэн нар оролцов.
2019. 10 сар. ҮБТДСургуулийн багш, магистр Р.Лхагвасүрэнгийн “Монголын оюутан тамирчдын универсиадад үзүүлсэн амжилтууд” сэдэвт илтгэл шилдгээр шалгарлаа.
2019. 10 сар. Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич, FILA-ын “Хүрэл одон”-т нэрт сурган хүмүүжүүлэгч, хөнгөн атлетикийн спортын мастер Г.Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн оюутан залуучуудын олон улсын тэмцээн болов.
2019. 11 сар. ҮБТДСургуулийн харьяа Биеийн тамир, спортын ахлах сургуулийн 3x3 төрлийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болов.
2019. 12 сар. “UNDES JUDO CUP-2019” тэмцээн 5 дахь жилдээ 4г ангийн нэрэмжит болон амжилттай сайхан болж өндөрлөв. 12 байгууллагын 160 гаруй тамирчид оролцлоо.
2019. 12 сар. ҮБТДСургуулийн Биеийн тамир, эмчилгээний арга зүйн тэнхимийн оюутнууд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нэрэмжит спортын их наадмын үеэр анхан шатны түргэн тусламж үзүүлэх хайрцаг, эм, тариа, боолт гэх мэт хэрэгслийг бэлэглэв.
2019 он. Азийн оюутны аварга шалгаруулах каратэгийн тэмцээнээс Монгол Улсаас анхны мөнгөн медаль хүртсэн ҮБТДСургуулийн оюутан, ОУХМ А.Сүрэн боллоо.