2020 он
2020. 2 сар. ҮБТДСургуулийг төгсөгч Э.Ариунтунгалаг эмэгтэйчүүдийн ойрын зай буюу спринт 7,5км зайд хурд цэцээ сорилоо.
2020. 2 сар. Чөлөөт бөхийн дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “U-23” хүртэлх насны Залуучуудын тивийн аварга, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт ОУХМЭ.Тэмүүлэн боллоо.
2020. 4. 1. ҮБТДСургуулийн багш нар волейбол, жүдо, аэробик, гимнастик хичээлүүдээр цахим хичээлүүд орж эхлэв.
2020. 9 сар. Монголын хөнгөн атлетикийн холбоо байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулсан улсын аварга шалгаруулах тэмцээнээс ҮБТДСургуулийн хөнгөн атлетикийн баг тамирчид 1 алтан медаль, 2 мөнгөн медаль, 3 хүрэл медаль хүртлээ
2020. 9 сар. Олон улсын оюутны спортын өдрийг тохиолдуулан ҮБТДСургуулийн хөнгөн атлетикийн баг тамирчид “Бид хамтдаа” уриан дор болсон оюутны буухиа гүйлтийн тэмцээнээс алтан медаль авлаа.
2020. 10 сар. Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн спортын хорооноос “Дэлхийн алхалтын өдөр-2020”, “Идэвхтэй алхалтын 10 хоног” аяны хүрээнд ҮБТДСургуулийн харьяа биеийн тамир, спортын ахлах сургуулийн сурагчид нэгдэж оролцов.
2020. 11 сар. Beijing Sport University-ийн Belt & Road Forum-д “The Value of Mongolian Traditional Sport” илтгэлээ ҮБТДСургуулийн багш, магистр Р.Лхагвасүрэн хэлэлцүүлэв.
2020. 12 сар. ҮБТДСургуулийг төгсөгч, бадминтоны спортын анхны спортын мастер О.Энхбат ОУХМ боллоо.