2021 он

2021 он

2021. 02 сар. Монгол Улсад биеийн тамир, спортын байгууллага үүссэний 10 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Монгол бөх-ҮБТДС”, “Үндэсний морин спорт-ҮБТДС”, “Үндэсний харваа-ҮБТДС”, “Үндэсний шагайн харваа-ҮБТДС” эрдэм шинжилгээний салбар хурлууд болж эмхэтгэл болон хэвлэгдлээ.

2021. 6 сар. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 2021.06.04-ний өдрийн Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр, БТС-ийн захирлын А/18 тоот тушаалаарҮБТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор Лхагвасүрэнгийн Алтанцэцэгт "Хүндэт профессор" цол олголоо.

2021. 6 сар. MNB телевизийн сувгаар “Спорт-Гэр бүл” нэвтрүүлэгт доктор Г.Лхагвасүрэнгийн гэр бүл оролцов.

2021. 6 сар. Монгол Улсын төрийн дээд одон "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"гоор ҮБТДСургуулийн захирал, анхны шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, спортын гимнастикийн ОУХМ Л.Алтанцэцэг, банк санхүүгийн тэргүүний ажилтан Д.Буянтогтох ээж охин хоёр нэгэн цаг дор шагнуулсан бол Үндэсний спорт, мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, волейболын спортын ОУХМ Б.Хэрлэн "Алтан гадас" одонгоор шагнагдлаа.

2021. 6 сар. ОХУ-ын БТС-ын сургуулиас зохион байгуулсан эрдэм шинжилгээний цахим хуралд ҮБТДСургуулийн захирал багш Шинжлэх ухааны доктор (ScD) профессор ОУХМ Л.Алтанцэцэг, ҮБТДС-н багш LIGHT клубын дасгалжуулагч ОУХМ Э.Мөнх-Оргил миний бие, "Ковид-19 цар тахлын үед гэрийн нөхцөлд хийгдсэн бэлтгэлийг харьцуулан судалсан нь" судалгаагаар амжилттай оролцлоо.

2021. 6 сар. Докторант Ц.Баярсайхан  "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор шагнагдлаа.

2021. 6 сар. “Токио-2020” олимпийн наадмаас ҮБТДСургуулийн төгсөгч Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

2021. 7 сар. ҮБТДСургуулийн ахлах сургууль Япон улсын Чю О ахлах сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

2021. 9 сар. ҮБТДСургуулин оюутнууд ургац хураах ажилд оролцов.

2021. 10. 7. ”Тэрбум мод – Үндэсний хөдөлгөөн” аянд бүх багш нар оролцов.

2021. 11. 1. ҮБТДСургууль үүсгэн байгулагдсаны 30 жилийн ой тохиов. 

2021.09 сар. Дэлхийн оюутны спортын өдөрт зориулсан “оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжил 2021” эрдэм шинжилгээний хуралд “Спортын тэмцээний мэдүүлэг ба овог” ҮБТДС-ийн оюутан Д.Пүрэвбат 1-р байт шалгарав. Оролцогч бүрт сертификат гардуулж А-4 хэмжээтэй, 72 хуудас товхимол хэвлэн гаргав.

2021. 10. 27. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 2021.06.04-ний өдрийн Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр, БТС-ийн захирлын А/18 тоот тушаалаарҮБТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор Лхагвасүрэнгийн Алтанцэцэгт "Хүндэт профессор" цол олголоо.

2021. 10 сар. “Парисын их дуулга” тэмцээнээс Б.Хорлоодой, Г.Болор-Очир нар хүрэл медаль авлаа.

2021. 10 сар. Азийн оюутны аварга шалгаруулах Чирлидингийн тэмцээн 2021 оны онлайн тэмцээнд ҮБТДС-ийн багш, ОУХМ Ц.Мөнх-Оргилын  удирдлаган ажиллав. Монголын баг тамирчид помын хосын төрлөөс нэг мөнгө хүртэж (ҮБТДС-ийн оюутан Б.Шүрэнцэцэг, М.Бямбацэнд нар) хип хопын хосын төрөлд (ҮБТДС-ийн оюутан А.Нямсүрэн, Т.Шатар- R316 хамтлаг) хүрэл медаль, хип хопын багийн төрөлд мөн хүрэл медаль хүртэн өмнөх нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр өмнөх амжилтаа ахиуллаа.

2021. 10 сар. “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД-II” Олон улсын эрдэм шинжилгээний цахим хуралд “Хүүхдийн бие бялдар, биеийн тамирын асуудлууд” салбар хурлыг ҮБТДС-ийн Дэд захирал, ШУ-ны доктор Л.Гүндэгмаа удирдан амжилттай зохион байгууллаа.

 2021. 12 сар. ҮБТДСургуулийн  оюутан тамирчид Олимпын таэквондогийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэв.

2021. 12 сар. Үндэсний спорт мэргэжлийн тэнхимийн багш Ц.Гантөгс “Алтан гадас” одонгоор шагнагдав.       

2021. 12 сар. ҮБТДСургуулийн төгсөгч Д.Бадамхатан нь 6 цагийн гүйлт, эмэгтэй, 70км 650м гүйсэн амжилтаар Монгол Улсын хэт марафон шинэ дээд амжилт тогтоов.

2021. 12 сар. Доктор Л.Гүндэгмаа ОХУ-д “Тамирчдын биеийн бүтэц, үйл ажиллагааны онцлог, нас зүй, экологийн болон генетикийн хүчин зүйлээс хамаарч бүрэлдэн тогтох нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг горилов.