Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 3б ангийн оюутан Чинболд овогтой Отгонтуяа “Астана-2023” азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 3б ангийн оюутан Чинболд овогтой Отгонтуяа “Астана-2023” азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

“Астана-2023” Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 55 кг-ын жинд энэ жилийн улсын аварга, өнгөрсөн жилийн Монголын Бүх Ард түмний спортын их наадмын аварга Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн 3-р дамжааны оюутан “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Чинболдын Отгонтуяа мөнгөн медаль хүртлээ. Азийн аваргад анх удаа зодоглож буй тэрээр  U23 насны ДАШТ-ий хошой хүрэл медальт Марина Седневатай хүч үзэж 10:0-ээр ялж шигшээд шалгарсан ч алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимпийн мөнгө, “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Пан Чянь Юйд 2:6-гаар ялагдсан юм. Азийн аваргын мөнгөн медальт спортын мастер Чинболдын Отгонтуяа, ҮБТДС-ийн багш олон улсын дасгалжуулагч, доктарант Ц. Баярсайхан нартаа тус сургуулийн эрдэмтэн профессор багш нар, оюутан залуусаас халуун баяр хүргэж улам илүү амжилтыг хүсэн ерөөе.