ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛЬ “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ”-2023 ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО

ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛЬ “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ”-2023 ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО

Монголын боловсролын салбарын хамгийн том “Боловсролын шинэчлэл”-2023 үзэсгэлэн 13 дахь жилдээ Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 4 сарын 21-24 өдрүүдэд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнд ҮБТДСургууль 4 өдрийн турш оролцож өөрсдийн үнэ цэнэ, биеийн тамир спортын нийгэмд хэрэгцээтэй байгаа өнөөгийн байдлын талаар таниулан сурталчлах гэж байна. Иймд 12-р ангиа төгсөж сурагчийн ширээнээс амьдралын их замд шат ахин дээд боловсролыг сонгох гэж байгаа нийт суралцагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья. Тус үзэсгэлэнгийн өдрүүдэд мишээл экспо төвийн 56-р павильонд байрлах манай сургуулийн төлөөлөгч багш нар болон оюутнуудаас дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөөг аваарай.