ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД ОЮУТНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД  15 ДАХЬ УДААГАА  ТҮРҮҮЛЛЭЭ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД ОЮУТНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 15 ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

ҮБТДС-ийн спорт зааланд  чөлөөт бөхийн оюутны УАШТэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээн эмэгтэй, эрэгтэй тус бүр 6 нийт 12 олимпын жингийн ангиллаар боллоо. Энэ тэмцээнд олимп, дэлхий, тив, олон улсын тэмцээнээс медаль хүртэж байсан олон шилдэг тамирчин оюутнууд их дээд сургуулиа төлөөлөн оролцлоо. Тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгууллаа. Уг тэмцээнд ҮБТДСургууль багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчдыг ОХУ-ын Екатеринбург хотноо 2023 оны 08 дугаар сарын 19-31-нд болох “Олон улсын оюутны спортын фестиваль”-д оролцуулахаар МОСХ-ноос шийдвэрлэсэн бөгөөд оюутны шигшээ багийг ҮБТДС-ийн багш, олон улсын дасгалжуулагч Ц. Баярсайхан ахлан явахаар боллоо. Нийт медаль хүртсэн тамирчдадаа тус сургуулийн эрдэмтэн профессор багш нар, оюутан залуусаас халуун баяр хүргэж улам илүү амжилтыг хүсэн ерөөе.

Тус тэмцээнд:
1.   ҮБТДС-ийн оюутан ОУХМ Ч.Отгонтуяа 53 кг алт 
2.   ҮБТДС-ийн оюутан ОУХМ Э.Дэлгэрмаа  76 кг алт 
3.   ҮБТДС-ийн оюутан СМ Б.Батбаяр 74 кг алт 
4.   ҮБТДС-ийн оюутан ОУХМ Э.Төгсжаргал 65 кг Мөнгө 
5.   ҮБТДС-ийн оюутан СМ Г. Саруулбуян 50 кг мөнгө 
6.   ҮБТДС-ийн оюутан СМ З.Анхбаяр 86 кг мөнгө 
7.   ҮБТДС-ийн оюутан СМ Ц.Мөнхбаяр125 Мөнгө 
8.   ҮБТДС-ийн оюутан СМ Б.Уянга 53 кг хүрэл 
9.   ҮБТДС-ийн оюутан СМ Б.Энхтүвшин 57 кг хүрэл 
10. ҮБТДС-ийн оюутан СМ Ү.Ундралмаа 57 кг хүрэл 
11. ҮБТДС-ийн оюутан СМ А.Даваажаргал 68кг хүрэл 
12. ҮБТДС-ийн оюутан СМ Ө.Шийрэв 97 кг хүрэл 
13. ҮБТДС-ийн оюутан СДМ Г.Дэлгэрмаа 50 кг хүрэл 
14. ҮБТДС-ийн оюутан СДМ Н.Түмэндэмбэрэл 62 кг  мөнгө 
15. ҮБТДС-ийн оюутан СДМ Э.Балдансүрэн 125 кг хүрэл