“Тод магнай” клубийн нээлт

“Тод магнай” клубийн нээлт

ҮБТДС-ийн шинэ спортын барилга дахь “Тод магнай” клубийн жүдо бөхийн заал нээлтээ хийлээ.Нээлтийн ажиллагаанд Япон улсын Шизуоки Их сургуулийн доктор, профессор Асако Такекума Кацумата, Япон улсын Шизуоки Их сургуулийн профессор Кёко Арай зэрэг зочид төлөөлөгчид оролцсон.. 

ҮБТДС-ийн “Тод магнай” клубт Япон улсын Шизуоки Их сургуулийн доктор,  профессор Асако Такекума Кацумата Японы ард түмэн болон бусад орнуудын хандивлагчдын тусламжаар цугларсан 386 ширхэг татамиг ҮБТДС-д хүлээлгэн өглөө.

Уг үйл ажилагааны үеэр Япон улсын Шизуоки Их сургуулийн доктор, профессор Асако Такекума Кацуматад жүдо бөхийн спортын сургалт, дасгалжуулалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын хэрэгсэл материалыг бэхжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж ҮБТДС-ийн “Эрдмийн зөвлөл” -ийн шийдвэрийг үндэслэн Захирлын 2023 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 44 тоот тушаалаар “ХҮНДЭТ ДОКТОР” цол олгов.