
ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирлын 2024.03.11-ний тоот тушаалаар шинэчлэгдэн батлагдаад дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. ДХЧБА-ны дарга Ч. Бат-оюун /Магистр/. МУИС-ийн Газарзүйн ангийг төгссөн. Газарзүйч, газарзүйн багш мэргэжилтэй. 1982-1996 онд 10-н жилийн дунд сургуульд багш, хичээл хүмүүжлийн эрхлэгчээр, 1997-2015 онд БСШУЯ- ны харьяа Гэгээрлийн хяналтын улсын алба,МХЕГ-т боловсролын хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан. 2016 оноос тус сургуульд ахлах сургуулийн захирлаар ажиллаж байна.
Гишүүдэд:
- А. Амармандах- 2017 онд Этүгэн Их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2017 оноос өдийг хүртэл тус сургуульд ажиллаж байгаа. Одоогоор мөн МУИС-ийн магистрантураар суралцаж байгаа.
- Ж. Цогоо- ҮБТДС-д 25 дах жилдээ ажиллаж байна. Магистр дэд профессор, ахлах лицей сургуулийн захирал, БМИҮЗ- өөс 2018 онд явагдсан Чанарын соёл-чанарын дотоод баталгаажуулалт сэдэвт олон улсын сургалтанд хамрагдсан.
- Г. Дэлгэрсүрэн- 1986 онд УБДС төгссөн. Математик-физикийн багш мэргэжилтэй, клиникийн профессор, ахлах сургуульд математикийн багш.
- Э. Золжаргал- 2014 онд ҮБТДС-ийг БТАЗүйч мэргэжилтэй төгссөн. Одоо ҮБТДС-д 2015 оноос хойш ажиллаж байна. Магистр зэрэгтэй.
- Б. Элбэгзаяа- Магистр, доктарант ҮБТДС-ийн онол арга зүйн багш, ЧДБА гишүүн.