Оюутны УА-ын тэмцээнд амжиллтай оролцсон оюутан, тамирчдаа хүлээн авлаа.

Оюутны УА-ын тэмцээнд амжиллтай оролцсон оюутан, тамирчдаа хүлээн авлаа.

Монголын оюутны спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Оюутны Улсын Аварга" шалгаруулах тэмцээний 10 төрөлд манай сургуулийн 100 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж 5 төрлөөр нийт 42 оюутан алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн бахархам амжилттай өндөрлүүллээ. Сургуулийн удирдах зөвлөл, нийт хамт олноос эдгээр медаль хүртсэн шилдэг тамирчид, сагсан бөмбөгийн лигт дивизон-2 ангилалд 16 сургуулиас 4-р байрт шалгарсан оюутнуудаа хүлээн авч талархал, дурсгалын зүйлээр мялааж цаашдын сурлага, спортын замналд өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Бид бүхний энэхүү үйл ажиллагаанд манай сургуулийн 2021 оны бакалаврын төгсөгч, магистрант оюутан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Парис-2024 зуны олимпын алтан медальт тамирчин Уламбаярын Сүрэнжав, бакалаврын хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Монгол улсын гавьяат тамирчин Дэлхийн 5 удаагийн аварга, Парис-2024 зуны олимпын мөнгөн медальт Ганбатын Болор-эрдэнэ нар хүрэлцэн ирж нийт оюутнууддаа баяр хүргэж дурсгалын зураг татууллаа. Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Уламбаярын Сүрэнжав нь бакалаврын суралцагч

байх үедээ спортоос гадна сурлага, идэвхээрээ манлайлагч оюутан байсан билээ. Манай сургуулийн үндэсний спорт мэргэжлийн тэнхимийн багш спортын сэтгэл судлаач, Монгол улсад таеквондогийн спортыг үүсгэн байгуулагчдын нэг Доктор Сэдбазарын Зоригт багшаар удирдуулан боловсруулж буй магистрын ажилд нь амжилт хүсэж оюуны цар нь огторгуй мэт уудам, ололт амжилт нь далай мэт өргөн байх ерөөлийг дэвшүүлж, магистрийн зэргээ амжилттай хамгаалаарай хэмээн МУХБаатар У. Сүрэнжавдаа хүсье! Нийт оюутнууддаа халуун баяр хүргэж дараагийн улс, тив, дэлхий, олимпын аваргууд, магистр, докторууд болоорой гэж ерөөе.

2025.05.15 ҮБТДС-ийн захиргаа