“Бүх нийтийн гүйлт – 2025” марафонд ҮБТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.

“Бүх нийтийн гүйлт – 2025” марафонд ҮБТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны 9-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан “Бүх нийтийн гүйлт – 2025” арга хэмжээ буюу “Итгэл, Найдвар, Боломж” марафонд “Үндэс”биеийн тамирын их сургуулийн оюутнууд идэвхтэй, амжилттай оролцлоо. Тэмцээнд оролцсон ҮБТИС-ийн оюутнууд дундаас 2-р дамжааны оюутан О.Маналжав онцгой амжилт үзүүлж, шагналт байр эзэллээ.