
ЭЛСЭГЧДИЙН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Үндэс Биеийн Тамирын Их Сургууль болон харьяа ахлах сургуулийн элсэгчдийн дундах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 2025 оны 9-р сарын 29-нд амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр өндөрлөлөө.
Техникийн зөвлөгөөн 08:30 цагт болж, 14:00 цагаас өргөн хүрээтэйгээр тэмцээн эхэлсэн бөгөөд залуу сагсчид авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй ангилал
1-р байр – 1А анги (Багш Э.Мөнх-Оргил)
2-р байр – 1Б анги (Багш Б.Ууганбаяр) 3-р байр – 12-р анги (Багш Г.Дэлгэрсүрэн)
Эмэгтэй ангилал
1-р байр – 1Б анги (Багш Б.Ууганбаяр)
2-р байр – 1А анги (Багш Э.Мөнх-Оргил)
Шинэхэн элсэгчид болон сурагчдын маань спортын авьяас, эв нэгдэл, эрч хүчээр дүүрэн тэмцээн болж өндөрлөлөө.