АЗИЙН БҮСИЙН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ҮБТИС-Д АЙЛЧЛАЛАА
Төв Азийг төлөөлсөн Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикстан, Туркменстан улсын Оюутны спортын холбоодын удирдлагууд Үндэс биеийн тамирын их сургуульд айлчилж, сургуулийн үйл ажиллагаа болон спортын орчинтой танилцлаа.Энэ үеэр оюутны спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын түвшинд түншлэлийг шинэ шатанд гаргах талаар талууд санал солилцов.Энэхүү айчлалын хүрээнд Казахстаны Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Кайрат Закирьяновт ҮБТИС-ийн “Хүндэт доктор” цолыг гардуулсан нь хамтын ажиллагааны бэлэг тэмдэг, түүхэн үйл явдал болж өнгөрлөө.




