Мөнхбат Бундмаа

Мөнхбат Бундмаа

МУ-ын гавьяат тамирчин
Намтар

Мөнхбатын Бундмаа 1985 оны 9 сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Монгол улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдаас Х.Эрдэнэт-Од гавъяатын дараа дэлхийн аваргын медаль авчирсан 2 дахь тамирчин юм. Тэрээр жүдо бөхийн тамирчин ахуйдаа 2010 оны Токиогийн ДАШТ-ээс 52 кг-н жинд өрсөлдөн хүрэл медаль, Азийн наадмаас 2006 онд мөнгө, 2010 онд мөнгө, ААШТ-ээс 4 мөнгө, хошой хүрэл, 2007 оны Универсиадын алт, жүдо бөхийн Их Дуулга тэмцээнүүдээс хошой алт, 1 мөнгө, 1 хүрэл, Гранпри тэмцээнүүдээс хошой алт, 4 хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм. Тамирчны замналаа өндөрлүүлээд 2017 оноос БНХАУ-ын Хонгконгийн жүдо бөхийн шигшээ багт ОУХМ Б.Батгэрэлийн хамт дасгалжуулагчаар ажиллаж байсан.