Монголын үндэсний биеийн тамирын дээд сургууль
Нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос нийслэл дэх “Нийтийн биеийн тамир, спортын хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдааныг 2018.11.29-ний өдөр зохион байгууллаа.
Уралдааны нийслэлийн дүүргийн Биеийн тамир, спортын хороодын мэргэжилтэн, арга зүйч, ЕБС-ийн биеийн тамирын багш, их дээд сургуулиудын оюутан гэсэн ангилалд 20 хүн 17 илтгэлээр өрсөлдлөө.
Хурлын үеэр биеийн тамирын арга зүйч, мэргэжилтэн, багш, оюутнууд биеийн тамир, спортын тухай хууль (шинэчилсэн найруулга), биеийн тамир, спортын төсөв; биеийн тамирын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүн гэх мэт тулгамдаж буй асуудлуудыг хөндөн өөрсдийн санал санаачилга, туршлагуудыг дэвшүүлсэн байна.
Уралдааны “Нийслэлийн дүүргүүдийн БТСХ-ны арга зүйч” ангилалын
1-р байранд:
– Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн С.Сувд “Бүтэц зохион байгуулалт хүний нөөц төсөв” сэдвээр
2-р байранд:
– Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн арга зүйч Д.Соёлмаа, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн Н.Дэлгэрдалай, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан Х.Бямбасүрэн нар “Цэргийн насны залуучуудын биеийн бүтцийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлсон дүн” сэдвээр,
3-р байранд:
– Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн Д.Намжил “Нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа, иргэдийн оролцоог харьцуулсан судалгаа” сэдвээр
“Дүүргийн цэцэрлэг, ЕБС-ийн биеийн тамирын багш” ангилалын
1-р байранд:
– Баянгол дүүргийн 70-р тусгай сургуулийн багш Б.Цагаанцэцэг “Бүтэц зохион байгуулалт хүний нөөц төсөв” сэдвээр
2-р байранд:
– Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Б.Минжиннаваа “Дугуйлан секц, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хүүхдийг хөгжүүлэх нь” сэдвээр,
3-р байранд:
– Баянзүрх дүүргийн 87-р сургуулийн багш С.Гэрэлмаа “Сурагчдын алжаал тайлах дасгалаар нийтийн биеийн тамирыг дэмжих нь” сэдвээр,
“Их, дээд сургуулийн оюутан” ангилалын
1-р байранд:
– Монгол улсын Боловсролын их сургуулийн оюутан Г.Болормаа “Сурагчдын “харах”-ын тухай өмнөх төсөөлөл” сэдвээр
2-р байранд:
– Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн оюутан М.Цэдэнсодном “Их, дээд сургуулиудын оюутны хичээл таслалт, түүний шалтгааныг илрүүлэх нь” сэдвээр,
3-р байранд:
– Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Б.Алтанцацрал “Оюутнууд өөрийгөө хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг судалсан нь” сэдвээр тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.