2007 он
2007.1 сар. Буудлагын ОУХМ, тамирчин О.Гүндэгмаа “Гавьяат тамирчин” цолоор шагнагдав.
2007. 3 сар. ҮБТДС-ийн багш Ц.Баярсайхан АНУ-ын Калорид Спрингс хотод Олон улсын чөлөөт бөхийн барилдааны дасгалжуулагчдын гурван сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцсан.
2007.05 сар. ҮБТДС-ийн оюутан тамирчдын баг Монгол улсын оюутны спортын VIII-р наадамд төрийн ба хувийн хэвшлийн Их Дээд сургууль дотроос 6 дахь удаа тэргүүн байрт шалгарав.
2007.6сар. ҮБТДС-ийн 2006-2007 оны хичээлийн жилийн төгсөлтөөр биеийн тамир, эрүүл мэндийн багш, спортын төрлүүдийн дасгалжуулагч, биеийн тамир, эмчилгээний арга зүйч мэргэжлээр 164 мэргэжилтэн төгсөв.
2007.07 сар. ҮБТДС-ийн төгсөгч чөлөөт бөхийн багш Б.Сайнбаяр Улс хувьсгалын 86 ойн баяр наадмаар Улсын Заан цол хүртэв.
2007. 7 сар. Шанхай хотноо Ази тивийн суугаа волейболын аварга шалгаруулах тэмцээнд багийн ахлагчаар багш Л.Алимаа оролцов.
2007.08 сар. Тайландын Банкок хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах “Универсиад-2007” наадамд ҮБТДС-ийн IV дамжааны оюутан М.Бундмаа жүдо бөхийн төрлөөр алтан медаль авч түрүүлэв.
2007.08 сар. Тайландын Банкок хотод болсон “Универсиад-2007” наадмын хүрээнд зохиогдсон Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн хуралд ҮБТДС-ийн багш Л.Гүндэгмаа илтгэл хэлэлцүүллээ.
2007. 08 сар. Бразили улсын Санпауло хотод зохиогдсон харааны бэрхшээлтэй жүдочдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багш, профессор Г.Батсүх
дасгалжуулагчаар оролцож шавь Хашцэцэг, Б.Ганбат нар 2008 оны Бээжингийн
олимпийн эрх авлаа.