2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд “Буцалтгүй тусламж”-аар суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд:
1. Бүтэн өнчин суралцагч:
-Өргөдөл
-Төрсний гэрчилгээ
-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
-Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
-Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт
2. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
-Өргөдөл
-Төрсний гэрчилгээ
-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
-Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
-Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт /50%/
3. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
-Өргөдөл
-Төрсний гэрчилгээ
-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
-Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
-Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт /70%/
4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
-Өргөдөл
-Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ
-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
-Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
-Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний хувь тогтоосон акт /70%/
5. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:
-Өргөдөл
-Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ
-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
-Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар
-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
-3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
6. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:
-Өргөдөл
-Суралцагчийн төрсний гэрчилгээ
-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
-Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих тодорхойлолт
-Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар